Налайх дүүрэг

11 сарын 05-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар тус бүрээр сайтар хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замд хурд хэтрүүлэхгүй, дүрмийн дагуу зорчих чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа өгч ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

ДИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн холбогдох заалтын биелэлтийг  2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг  2019 оны 11 дүгээр сарын 07-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Байгууллагын 2019 онд албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг тус тус гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны дотор ТЗУХ-т ирүүлэх /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

 “UB ERP” дотоод удирдлагын цогц системийн Хүний нөөцийн удирдлагын модульд төрийн албан хаагчдын мэдээллийг тухай бүр оруулах, тус модульд дээд газраас зохион байгуулсан сургалт, дотоод, гадаад томилолт, тусламж, ээлжийн амралтын мэдээллийг тухай бүр оруулж системийн ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллах  /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Аж ахуйн нэгж, албан байгууллага бүр орчны 50 метр газрын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж ажиллах  /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангах, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хороодын Засаг дарга нар дараагийн шуурхайд мэдээлэл хийх /Статистикийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

 

 

2019 оны 11 сарын 05-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 11 сарын 14-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

 

Хуваалцах: