Налайх дүүрэг

11 сарын 19-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах./ Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын чиг үүрэг нь давхцсан орон тоог цөөлөх, зарим газруудыг нэгтгэх зэрэг саналууд НЗДТГ-т хүргүүлэх. /ТЗУХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Байшин орон сууцны тооллого”-ыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулах, тоологчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Статистикийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хорооны Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

2019 оны 12 дугаар сарын 01-нээс эхлээд Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 миунтын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлыг эхлүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, стандарт үйлчилгээг сайжруулж, цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавих, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө Нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын парк шинэчлэлийн ажлын талаарх мэдээллийг танилцуулах. /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Халитргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүтэй хамтарч зохион байгуулалтын ажлаа сайжруулах, цэвэрлэгээний авто машин, техник хэрэгсэлийн бүрэн гаргаж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс болон Хороодоос хяналт тавьж ажиллах. / хорооны Засаг дарга нар, нийт байгууллагын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. / Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Гэрэлтүүлгийн асалтыг хангаж ажиллах /Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

 

 

2019 оны 11 сарын 19-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 11 сарын 28-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

 

Хуваалцах: