2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах /Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Түлээ, нүүрсний хөнгөлөлтийн санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, олгох ажлыг шуурхай зохион байгуулах /ХХҮХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
5 дугаар хорооны 103 дугаар сургуулийн хүүхдийн автобусыг яаралтай ашиглалтад оруулж, алсын хүүхдүүдийг тээвэрлэх ажлыг зохион байгуулах /Боловсролын хэлтэс, 103 дугаар сургуулийн захирал/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллах, орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. / Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд /
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх /хорооны Засаг дарга нар, нийт байгууллагын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Мал тооллогын ажлыг хугацаанд нь чанартай зохион байгуулж ажиллах /ажлын хэсэг/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар албан даалгаврын биелэлтийг 12 дугаар сарын 09-ний дотор ТЗУХ-т ирүүлэх
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Дээд газрын тогтоол шийдвэрийн жилийн эцсийн биелэлтийг хугацаанд нь бүрэн гаргаж ТЗУХ-т ирүүлэх
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Байгууллагын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийн биелэлтийг 2019.12.09 -ний өдөр ТЗУХ-т ирүүлэх (Нийт байгууллага)
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Гадаад хамтын ажиллагааны тайланг 2019.12.09-ний өдрийн дотор ТЗУХ-т ирүүлэх. (Нийт байгууллага)
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой байгууллага болон орон нутгийн төсөвт
13 байгууллага 2019 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор ТЗУХ-т ирүүлэх
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Нийт байгууллага 2019 оны үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх
2019 оны 12 сарын 03-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 12 сарын 12-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008