Налайх дүүрэг

12 сарын 24-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдийг орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлэх. /Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны болон бусад газруудын хяналт шалгалтыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмэгдүүлэх, нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллах /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хүүхдийн автобусны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1294 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж байгаа хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг төвлөрүүлэн ажиллах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул төсвийн байгууллагууд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /ЗДТГазар, Татварын хэлтэс, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Шинэ жилийн баярыг угтаж иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, ил задгай худалдаалалтанд хяналт шалтгалтын ажлуудыг зохион байгуулж ажиллах /Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллах, орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Баярын өдрүүдэд харуул, жижүүр, манаачийнхаа ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх, хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах

/нийт байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар/

Хуваарийн дагуу дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл жижүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, /хариуцлагатай эргүүл жижүүрүүд/

Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны дотор ТЗУХ-т ирүүлэх /хариуцлагатай эргүүл, жижүүрүүд, нийт байгууллагын удирдлагууд/

 

 

 

 

2019 оны 12 сарын 24-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 01 сарын 02-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: