Налайх дүүрэг

2020 оны 01 сарын 06-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, ТНҮХ, хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага, нэгжийн болон албан хаагчдынхаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагааний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ЗДТГазар, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2020 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэл хангах.

Үүнд:

• Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах.

• 1 дүгээр улиралдаа багтаан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах.

• 3 дугаар сарын 15-с эхлэн тохижилтын ажлуудыг эхлүүлэх.

• 2019 онд Хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг дүүргийн өмчид бүртгэх. /СТСХ, Хот төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэж байгаа төрийн албан хаагчдад илүү цагийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг хангаж, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд дүүргийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах. /Комиссын гишүүд, нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Хороод хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах. /Статистикийн хэлтэс, Хорооны Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Хүн ам, орон сууцны тооллого болохтой холбогдуулан хороодын хэсгийн байцаагч нарыг хороон дээрээ бэлэн байлгаж, шаардлагатай тохиолдолд тоологч нарыг дагаж айл өрхүүдээр орж тоологч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудыг зохион байгуулах. / Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хөтөлбөрийг мөрдүүлж, ажлаа эхлүүлэх. /НХХ, Боловсролын хэлтэс, Сургуулийн удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Налайхын авто замын тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, авто замын засвар арчлалт, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, 2020 оны 03 дугаар сарын 15-с авто замын үлдсэн ажлуудыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

 

 

 

2020 оны 01 сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 01 сарын 16-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: