2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Хөрөнгө оруулалтын ажлуудаар хийх бэлтгэл ажлыг хангах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /СТСХ, ХТХ, Худалдан авах ажиллагааны алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Нийслэлийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн зохион байгуулах тул хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрээр явж гудамж, талбайн хог хаядлын асуудлыг шийдвэрлэж ажиллах, бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцох /Нийт байгууллага, Хороодын Засаг дарга/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. /Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажил хийгдэх тул ЗДТГ болон нийт байгууллага бэлтгэл хангаж ажиллах /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1248 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах /Хорооны Засаг дарга нар/
2020 оны 01 сарын 21-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 01 сарын 30-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008