Налайх дүүрэг

02 сарын 04-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 04ИЙ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/108 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тэмдэглэл, дүүргийн онцгой комиссын тэмдэлэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсрол, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эцэг эхчүүдэд давтамжтайгаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах. /Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хорооны Засаг дарга нар болон бусад байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

“Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагадаа ухуулга, сурталчилгаа хийх, ажилтнуудын дархлааг дэмжих, амны хаалт хэрэглэх, бусад халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, амны хаалт хэрэглүүлэх, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж хяналтыг тогтмол тавьж ажиллах. / Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Бусад байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороо байгуулж, тендерийг зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж ажиллах. /СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 10-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/39 дүгээр захирамжаар 2020 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Хог хаягдлын менежмент сайжруулах, хог хаягдлыг бууруулах сайжруулах зорилгоор Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллага нар “Гурвалсан гэрээ”-г байгуулж, тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний хяналтыг сайржуулж ажиллах. /ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэл, дүүргийн өмчит болон аж ахуйн нэгж байгууллагуудын хогны машинуудад хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах “Цахим хяналт” системийг бий болгох ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, хяналт тавих зэргийг журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлд хүргүүлэх . / ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг хийж ажиллахад анхаарах. /ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийн бэлтгэл хангах, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай, зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгчилсэн халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хариуцсан халаалтын зуухны газруудыг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах./Хот төлөвлөлтийн хэлтэс, ТНҮХ, Хороод, бусад байгууллагууд/

 

 

2020 оны 02 сарын 04-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 02 сарын 13-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: