Налайх дүүрэг

02 сарын 18-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 18Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамж, удирдамж батлагдсан тул хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд ажилтан албан хаагчдыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр заавар зөвлөмжийг өгөх, байгууллагууд өөрсдөө дотооддоо ажилтнуудынхаа дархлааг дэмжих, хамгаалах, орчноо халдваргүйжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Дүүргийн хэмжээнд 2020 онд зохион байгуулагдаж байгаа худалдан авах ажиллагааны явцын талаарх мэдээллийг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Худалдан авах ажиллагааны алба, СТСХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

 “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх, хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах /ЗДТГ, Хороод, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Шинэ коронавирус “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахаар заавар зөвлөмж өгөх ажлыг 72 цагийн дотор зохион байгуулах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мал эмнэлгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

2020 онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төлөвлөгөөт ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг шуурхайлж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цаг алдалгүй олгох ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллах.

 ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас шалтгаалан айл өрх, гудамж талбай, барилга байгууламжийн суурийн давхарт ус гарч байгаад судалгаа шинжилгээ хийх, Хөрсний усны түвшинг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. /ХТХ, ТНҮХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу Цахимаар хичээл зааж байгаатай холбогдуулан нэмэлтээр “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр ажлуудаа зохион байгуулж ажиллах. /Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Шинэ коронавирус “Ковид-19” талаарх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, баталгаатай мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай дамжуулах. /Эрүүл мэндийн төв болон нийт байгууллагуудын удирдлагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

АТШНТ-ын товчоогоор нэвтэрч байгаа машин техник бүрийг шалгаж, иргэн бүрийн биеийн халууныг зайснаас хэмжигчээр хэмжих, шаардагдах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулалтаар хангаж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Дүүргийн хэмжээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон сүм хийдүүдийн үйл ажиллагаагаанд хяналт тавих. /ТНҮХ, Хороод, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдэд мэдээлэл хүргэх /Татварын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын чанарт онцгойлон анхаарах, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах /Боловсролын хэлтэс, Сургуулийн захирлууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:

Спорт хороо, Соёлын ордноос хамтран иргэдийг соёлжуулах, вирусын дэгдэлт гарч хөл хорио хорьсон энэ үед дасгал хөдөлгөөн заах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 16:

Бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг байгууллагууд зохион байгуулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 17:

Сар шинийн баярын өмнө бүх уурхай хаагдана. Тиймээс мэргэжлийн байгууллагууд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, уурхайн амыг хаах, аюулгүй болгох асуудалд онцгойлон анхаарах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 18:

Аялал жуулчлалын бүсэд иргэдийг олноор цуглуулахгүй байх, амралтын газрууд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүлгэх талаар мэдээлэл өгөх /ТНҮХ, 6 хороо/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 19:

Хороодоос эзэнтэй, эзэнгүй айлын судалгаа авч, хяналтаа сайжруулах /Хороод/

 

 

2020 оны 02 сарын 18-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 02 сарын 27-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: