Налайх дүүрэг

"ТЭНҮҮН ТӨГӨЛ", "АНАРХҮҮ" ЦЭЦЭРЛЭГЭЭС 150 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, албан байгууллага иргэдийн цуваа үргэлжилж байна.
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Тэнүүн төгөл", "Анархүү" цэцэрлэгийн хамт олноос 150 ширхэг амны хаалтыг оёж үйлдвэрлэн дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дэлхийн олон оронд тархаад байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлсэн тус цэцэрлэгүүдийн хамт олонд талархлаа илэрхийлэн ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: