Налайх дүүрэг
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо.
Үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглож, аваргаа шалгаруулсан юм.
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат болон Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид оролцов.
