2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж, үр дүнг тооцон ирүүлэх, хэрэгжилт удааширалтай байгаа захирамж шийдвэрийн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар анхаарч, ажил зохион байгуулах /нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны А/268, А/483 дугаар захирамжаар нутгийн захиргааны байгууллагуудын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг /ганц бие эцэг/ хоргодуулсан цагаар ажиллуулах шийдвэрийг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон. Үүний дагуу төрийн байгууллагуудаас үзүүлж буй зарим нэг үйлчилгээнд зөрчил, дутагдал гарч байгаа талаар иргэдээс гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд энэ нь албан хаагчдын ажлын ачааллын тэнцвэргүй байдал, чиг үүргийн давхардал, хийдэл, ажлын зохион байгуулалтаас үүдэлтэй төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төлөвлөсөн ажлуудын явц, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт удааширсантай холбоотой байгаа тул Улсын Онцгой комиссын зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, шуурхай хүргэх, албан хаагчдын ажил үүргийн хуваарилалт, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх талаар анхаарч ажиллах /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, ажилтан, албан хаагчиддаа амны хаалтыг тогтмол зүүж хэвших талаар анхааруулга, санамж өгөх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилд байнгын хяналт тавих, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдүүлж ажиллуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжийг хот тохижилт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд мөрдүүлж чанартай гүйцэтгүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах /Бүх удирдах албан тушаалтнууд удирдан зохион байгуулах/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Бүх байгууллагууд орчны 50 м газар болон дүүргийн Засаг даргын захирамжаар хуваарилан өгсөн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийн хашаа хайс, гэрлийн шонг угаах ажлыг 5 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хугацаанд зохион байгуулж, илтгэх хуудсыг тухайн өдрийн 15 цагаас өмнө Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст ирүүлэх.
Жич: /Цэвэрлэгээнд гарч буй ажилчдын ариутгал халдваргүйтгэлд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн бүх удирдлагуудад үүрэг болгож байна/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай А/01 дүгээр захирамжийнхэрэгжилтийг хангуулах, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбогдуулан:
Стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй барилгын хашааг нэн даруй албадан буулгаж гарсан зардлыг холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээр нөхөн төлүүлэх /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаа бүхий газрын судалгаа гаргах, газрын эрхийг цуцлах, хашааг буулгаж нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах нэгдсэн арга хэмжээ авах /Захирагчийн ажлын алба, Газрын алба, Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Цахилгааны шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, орон сууц, гэр хорооллын доторх нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх
/Захирагчийн ажлын алба, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, УБЦТС Налайх Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжийг сайжруулахтай холбоотой дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах:
1. Нийтийн эзэмшлийн гудамж дагуух хашаа, хайс, явган замын болон ногоон байгууламжийн хашлаганы өнгө үзэмжийг сайжруулах, стандартын дагуу шинэчлэн засварлах /Захирагчийн ажлын алба, Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/
2.Авто болон явган хүний замын эвдрэл, гэмтлийг яаралтай засварлах, нөхөн сэргээх явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хайс хашлага, шон, шат довжоо, сурталчилгааны самбар гэх мэт зүйлсийг чөлөөлж явган зорчигчийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлж ажиллах /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Замын цагдаагийн тасаг, Хороод/
3.Инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, худгийн түвшин, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, иргэдэд учирч болзошгүй эрсдлийг арилгах /Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ/
4.Хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх, хүүхдэд аюултай тоглоом, тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах зэргээр аюулгүй байдлыг хангуулах, ашиглалт хариуцсан байгууллага, СӨХ-ны үүрэг хариуцлагыг сайжруулах, бүх хүүхдийн тоглоомын талбайг эзэнжүүлж ажиллах /ЗАА, Хороод/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Дүүрэгт болон Монгол улсад анх удаа баригдах гэж буй орчин үеийн “Дуудлага” хэмээх орон зайн монументаль баримал барих ажилд нийт байгууллага хандив дэмжлэг үзүүлэх /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлаа эрчимжүүлэх, чанарт онцгойлон анхаарах, цаг үеийн нөхцөл байдлаас “ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх, бусад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах /Боловсролын хэлтэс, Сургуулийн захирлууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгууллагууд цахим хэлбэрээр мэндчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах /ГБХЗХХ, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, нийт байгууллага/
2020 оны 05 сарын 19-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 05 сарын 28-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008