Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд архи согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд “Архигүй орчин” аяныг 21 хоногийн хугацаатай өрнүүлэх тухай дүүргийн Засаг даргын А/292 дугаар захирамж гарлаа.
Тус аяныг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, НМХГ-ын Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс төлөвлөгөөний дагуу хариуцан зохион байгуулах бөгөөд дүүргийн нийт байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм.
Архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, сурталчлах, сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа ахуйн архидалт болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтран ажиллахыг дүүргийн нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна.