Налайх дүүрэг

ЖҮЖИГЧИН ЯЛАЛТ НАЛАЙХ ДҮҮРГИЙН "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАГДЛАА

Налайх дүүргийн харьяат, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалтыг дүүргийн Засаг даргын захирамжаар "Налайх дүүргийн Хүндэт тэмдэг" шагналаар шагналаа. 
Шагналыг 3-р сарын 16 ны өдөр Спортын нэгдсэн холбооны Налайх лиг 2019 тэмцээний Бүх ододын тоглолтын үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээн амилуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшуулж чаддаг авьяаслаг уран бүтээлчдээ уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах: