Налайх дүүрэг

НАЛАЙХЧУУД ГАМШГИЙН ДУУТ ДОХИОГООР БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛАА ШАЛГАЛАА

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулагдлаа.
Налайх дүүргийн хувьд 4 цэгт байрлах дуут дохиогоор гамшиг, газар хөдлөлтийн үед хэрхэх талаар бэлтгэл, бэлэн байдлаа шалган, дүүргийн төв цугларах талбай буюу Соёлын ордны өмнөх талбайд цугларлаа.
Энэхүү дадлага сургуулийг газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх зорилготой юм.

Хуваалцах: