Налайх дүүрэг

ДӨРВӨН УС ТҮГЭЭХ БАЙРЫГ УХААЛАГ ХУДАГ БОЛГОХ "GOOD WATER" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

"Good Neighbors" олон улсын төрийн бус байгууллагын Налайх дахь ОНХХ-ын санхүүжилтээр "Good water" төсөл амжилттай хэрэгжиж байгаатай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцлаа.

Төсөлд 1, 4, 7 дугаар хороодын нийт 4 ус түгээх байрыг буулгаж хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжтэй, 24 цагийн ажиллагаатай, халуун хүйтэн устай ус түгээх байр барьж эхэллээ.

Уг ус түгээх байрууд ашиглалтад орсноор иргэдийн ундны усны аюулгүй байдал, чанар дээшилж, хүртээмж нэмэгдэнэ.

 

 

Хуваалцах: