Налайх дүүрэг

БАГШ НАРЫН ИХ ХУРАЛД ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ.
Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ.

Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хуралд Налайх дүүргийн багш нарын төлөөлөл оролцож байна.

Хурлын төлөөлөгчдийг 04 сарын 08-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүссэн юм.

Сонирхуулахад их хурлын хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Ганбаатарын Тэгшсүрэн, 22 настай байгаа аж.

Дүүргийнхээ багш, сурган хүмүүжүүлэгчдийг төлөөлөн их хуралдаа оролцож байгаа төлөөлөгчдөд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: