Эрхэм зорилго
Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг хангах, дүүргийн архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглах болон албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах.
Архивын хэлтсийн чиг үүрэг
- Байгууллага, нутаг дэвсгэртээ архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт хийх;
- Тамгын газрын албан хэргийг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн хөтлөх;
- Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, хадгалах заавар, журмыг мөрдөн ажиллах, хэвлэмэл хуудасны зарцуулалтад хяналт тавих;
- дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын даргын тушаалыг бүртгэх, албажуулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.3-д заасан хугацаагаар хадгална;
- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж, хамгаалах;
- Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх;
- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг нээн харуулсан архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;
- Сан хөмрөгийн баримтад нэгдсэн, хэсэгчилсэн ба сэдэвчилсэн тооллого хийх;
- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, архивын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүйгээр хангах;
- Иргэн, хуулийн этгээдэд хүсэлт, захиалгын дагуу архивын лавлагаа, баримтын хуулбар олгох;
- Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах арга хэмжээг авах;
- Архивын баримтыг судлах, сурталчлах;
- Хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.
- Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг хариуцах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтнуудыг архивын лавлагаа, мэдээллээр хангах;
Холбоо барих: 70232252