НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Г.БАТ-ОЧИР

 

Гэлэгжамцын Бат-Очир нь 1979 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БНАГУ-ын Люкенвальде хотод төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

Г.Бат-Очир нь 1987-1997 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, 1997-2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2004-2006 онд Эдийн засаг-Бизнесийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр,  2011-2013 онд Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын мэргэшлээр, 2022-2024 онд Глобал удирдагч их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөн. Мэргэшсэн нягтлан бодогч.

Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн.

Г.Бат-Очир нь 2001-2007 онд Налайх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагч, 2007-2014 онд Налайх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын ахлах байцаагч, 2014-2015 онд Татварын ерөнхий газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын газарт Татварын улсын байцаагч, 2015-2016 онд Татварын ерөнхий газрын Санхүүгийн хэлтэст Татварын улсын ахлах байцаагч, 2016.01-2016.07 сар хүртэл Гааль, татварын ерөнхий газрын Санхүүгийн хэлтэст Татварын улсын ахлах байцаагч, 2016.07-2016.11 сар хүртэл Татварын ерөнхий газрын Санхүүгийн хэлтэст Татварын улсын ахлах байцаагч, 2016-2024 онд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2024 оны 09 дүгээр сараас Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 

Тамгын газрын даргын чиг үүрэг

  • Тамгын газрын удирдлага нь Тамгын газрын дарга байна. Тамгын газрын даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
  • Тамгын газрын дарга нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэр, Засаг даргын захирамж, шийдвэр, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.
  • Тамгын газрын дарга нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, хэрэгжилтийг хангуулна.

Тамгын газрын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

- Тамгын газрын өдөр тутмын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, шуурхай удирдах;

- Тамгын газрын батлагдсан төсвийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;

- Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

- батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд хууль, журмын дагуу албан хаагчдыг томилох, чөлөөлөх, урамшуулах, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх, цуцлах, дуусгавар болгох;

- Тамгын газрын тухайн жилийн болон хэлтсийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянах, батлах, төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах;

- хариуцсан чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох удирдах албан тушаалтныг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, санал гаргах, шийдвэрлүүлэх;

- сахилга, дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

- албан хаагчдын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

- Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авах;

- хариуцсан чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартад санал өгөх, дүрэм, журам, норм, үндэсний болон хотын стандартын төсөл боловсруулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрдүүлэх;

- Тамгын газрыг төлөөлөн гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний төлөөлөлтэй хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллах;

- холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах;

- хууль тогтоомж, дүүргийн Засаг даргын шийдвэр, энэ дүрмээр олгосон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;