ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго

Хууль, эрх зүйн хэлтэс нь дүүргийн Засаг дарга, түүний ажлын албаны үйл ажиллагаа, удирдлагын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, захиргааны акт, гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, бүртгэлжүүлэх, хэрэгжилтийг хангах, шүүх бусад байгууллагад итгэмжлэлээр төлөөлөх, иргэдийн дунд эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах, нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хэлтсийн чиг үүрэг

          -Дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, хорооны Засаг даргын захирамж, эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, төсөл боловсруулах;

          -Засаг дарга, Тамгын газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж байгаа гэрээний төсөл боловсруулах, хянах, бүртгэх, биелэлтэд хяналт тавих, гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулах;

          -Дүүргийн Засаг дарга, түүний орлогч, Тамгын газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах;

          -Хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, оршин суугчдын болон дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

          -Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, хууль хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах;

          -Шүүх, хууль хяналтын байгууллагад Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, захиргаатай холбоотой үүдэн гарсан асуудалд итгэмжлэлээр төлөөлж оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, шийдвэрлүүлэх, хэргийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих;

          -Дүүргийн Засаг дарга, Тамгын газарт холбогдох шүүхийн шийдвэр биелүүлэх ажлыг зохион байгуулах;

          -Мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт, сургалт сурталчилгаа, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах;

          -Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яамдаас боловсруулж байгаа хууль тогтоомжийн төсөлд санал өгөх ажлыг зохион байгуулах;

          -Дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан захиргааны хэм хэмжээний актыг холбогдох журмын дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж хянуулах, бүртгүүлэх;

          -Засаг даргын захирамжийн өөрчлөлт, хөдөлгөөнийг тухай бүр хийх, дүүргийн албан ёсны цахим хуудас болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийн цахим мэдээллийн санд дүүргийн Засаг даргын захирамж шийдвэрийг бүртгэж оруулах;

          -Хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, холбогдох заалтыг хяналтад авч, цахим сан үүсгэх, үр дүнг тооцох, хяналт тавьж ажиллах;

 

Нэмэлт мэдээлэл тодруулах
О.Жаналгүл
Иргэдийн өргөдөл, гомдол, Засаг даргын зөвлөлийн хурал хариуцсан мэргэжилтэн
jannaokhobal@gmail.com
70232727