Налайх дүүрэг

ШУУД ХУДАЛДАН АВАХ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр

  1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “4 дүгээр хорооны Туулын 19-20 дугаар гудамжинд хөлбөмбөгийн талбайн зураг төсөв боловсруулах” тул хавсаргасан /3 хуудас/ зураг төслийн даалгаврын үзүүлэлтийг хангах зөвлөх үйлчилгээний талаар үнийн санал болон холбогдох танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
  2. Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд нь зураг төсөл боловсруулах үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг цахим шуудангийн хаягаар  ирүүлнэ. Үүнд:
  • Санал болгож буй зургийн даалгаврын даалгаврын үзүүлэлт, фото зураг, танилцуулга /Монгол хэл дээр/
  • Үнийн санал /эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд зураг төсөл боловсруулж дуусах боломжтой хугацааг дурьдсан байна./
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын товч танилцуулга. /Холбоо барих албан тушаалтны мэдээлэл/
  1. Үнийн саналыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас өмнө uranzaya.nd@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар. Утас:7023-2370

 

Хуваалцах: