ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Эрхэм зорилго

Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хангах, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, нийтийн тээвэр, хүнс, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэр инновацыг дэмжих, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгоход оршино.

Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн үндсэн чиг үүрэг

6.1    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад , Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний  хэлтсийн  бодлого, үйл ажиллагааг сурталчлах,  салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах.

6.2 Нутаг дэвсгэртээ хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах, аж ахуйн нэгж, үйлдвэр, хүнсний зах, барилгын болон модон материалын, малын түүхий эдийн зах, бөөний худалдааны төвүүдтэй гэрээ байгуулах, тэдгээрийн бараа татан авалт, хадгалалт, борлуулалтанд стандартын шаардлагын дагуу хяналт тавих, түүнтэй холбогдсон төр, засгийн тогтоол шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

6.3    Иргэдээс бүх төрлийн хүн амын үйлчилгээний асуудалтай холбогдон гарч байгаа эрэлт хүсэлт, санал шүүмжлэлийг хүлээн авч шуурхай барагдуулах ажлыг гүйцэтгэнэ.

6.4   Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлдвэр, инноваци, ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгжийг шалган туслах, хамтран ажиллах.

6.5   Үйлчилгээний байгууллагуудын удирдлагад мэргэжил арга зүйн сургалт семинар зохион байгуулах, тэднийг цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд интернет сүлжээнд холбож шаардлагатай, мэдээ мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.

6.6  Хариуцсан ажлын чиглэлээр жил, улирал, сар, өдөр тутмын мэдээг хүлээн авч холбогдох байгууллагад цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгч байх, дээд байгууллагаас ирсэн тогтоол, захирамж, хөтөлбөр, албан даалгаварын биелэлтийг хугацаанд гарган тайлагнаж ажиллана.

6.7  Үйлчилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх талаар шинийг эрэлхийлж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж ажиллана. 

6.8 Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдийн дотоод дүрэм, журмын биелэлтийг хангуулж, иргэдийн тав тухтай аюулгүй байдлыг хангах, хөнгөн шуурхай чанартай үйлчилгээ явуулах бодлого, зохицуулалт хийх.

6.9 Дүүргийн онцлогт тохирсон эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхаарах

    6.10 Дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, мал төхөөрөх газрууд, мах боловсруулах үйлдвэрүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих,

    6.11  Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан улсын төсвөөс олгосон эм, биобэлдмэлийг захиалга, нийлүүлэлт, хувиарлалт, зарцуулалт, хадгалалт, тарилга, угаалга, туулгалт боловсруулалтын бодисыг зохих зааврын дагуу тун хэмжээ, технологийн хугацаанд хэрхэн хэрэгжүүлсэн байдлыг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, дүүргийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах,