Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Эрхэм зорилго
Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэд бүтцээр тасралтгүй найдвартай хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх, цахим санг бүрдүүлэх, нэгдсэн программ хангамж, онлайн системүүдийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын компьютер, программ хангамж, техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, боловсронгуй болгоход оршино.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг
- Хот төлөвлөлт, хөгжлийн бодлого төлөвлөлт, барилга байгууламж, дэд бүтцийн салбарын болон хаягжуулалт, мэдээлэл технологи, архитектур, тохижилт, ногоон байгууламж сууц өмчлөгчдийн холбооны талаарх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих тайлагнах, стандартыг хангуулах;
- Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, зураг төсвийн дагуу гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
- Тохижилт, ногоон байгууламжийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, гадна зар сурталчилгаа, хаяг, хаягийн байгууламжийн судалгаа гаргах, стандартыг мөрдүүлэх, хяналт тавих, тайлагнах;
- Төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээг зохион байгуулах, санал, зөвлөмж боловсруулах, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах;
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдтэй эрхлэх ажлын хүрээнд хамтран ажиллах, дүүрэг, иргэд, оршин суугчдын эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасны дагуу үүрэг чиглэл өгч, биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах;
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаан хангамж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоогоор тасралтгүй найдвартай хангах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай болон бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тайлагнах
- Байгууллагын цахим хуудсыг хөгжүүлэх, цахим санг бүрдүүлэх, нэгдсэн программ хангамж, онлайн системүүдийн ашиглалт үйл ажиллагаанд хяналт тавих
- Байгууллагын компьютер, программ хангамж, дотоод сүлжээ, техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах, хяналт тавих тайлагнах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдлэг мэдээллээр хангах
Байгууллага нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Нэмэлт мэдээлэл тодруулах
О.Жаналгүл
Иргэдийн өргөдөл, гомдол, Засаг даргын зөвлөлийн хурал хариуцсан мэргэжилтэн
jannaokhobal@gmail.com
70232727