ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАР

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАГЧ БӨГӨӨД ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАЦАГИЙН МАНДУУЛ

1984 онд Налайх дүүрэгт төрсөн.

Ам бүл 4. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Мэргэжил, цол зэрэг: Филисофи, улс төр судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Улс төрийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

Боловсрол:

1992-2002 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийг төгссөн.

2002-2006 онд МУБИС-д филисофи-улс төр судлаач

2006-2007 онд МУБИС-д улс төрийн шинжлэх ухааны магистр

2007-2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

2019 оноос МУБИС-д докторантурт суралцаж байна.

Ажлын туршлага:

2006-2010 онд Мэдээллийн технологийн Хангай дээд сургуульд багш

2008-2010 онд МУБИС-ийн НХУС-д багш

2008-2010 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны багт судлаач

2010-2015 онд Налайх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн

2015-2016 онд Налайхын БМҮТП-т мэргэжилтэн

2016-2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн

2018-2019 онд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга

2019-2020 онд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга, газрын дарга

2021 оноос Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна.

------оОо------

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН УДИРДАГЧ БӨГӨӨД ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ САЙЧААГИЙН ТУНГАЛАГ

Сайчаагийн Тунгалаг нь 1968 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.

1976 онд Налайх дүүргийн 10 жилийн 1-р дунд сургуулийн 10-р анги, 1988 онд “Орхон” аймгийн “Гэгээн гэрэл” Их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн.

1987-2002 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилагч, арга зүйч 2002-2009 онд 1, 2-р хорооны зохион байгуулагч, 2009-2016 онд 7 дугаар хорооны Засаг дарга, 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

С.Тунгалагийн ажиллаж байсан 2-р хороо нь 2000 онд дүүргийн Тэргүүний хороо, 1-р хороо нь 2002 онд дүүргийн Тэргүүний хороогоор шалгарч дүүргийн удирдлагын “Өргөмжлөл”-өөр, 2003 онд “Ахмадад ээлтэй хороо”, 2004 онд “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт”-ын жилийн ажлаар нийслэлийн хороодоос 3-р байранд шалгарч мөнгөн шагналаар, 2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарч иж бүрэн компьютерээр шагнагдсан, 2007 онд дүүргийн “Тэргүүний хороо”, 2008 онд нийслэлийн хороодоос шагналт байранд шалгарсан.

С.Тунгалагийн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай шударга хүргэх үйлсдээ гаргасан амжилтыг үнэлж, дүүргийн 2003 оны “Төрийн захиргааны шилдэг албан хаагч”-аар өргөмжилж, 2007 онд МАСЗХолбооны “Алтан од” медалиар шагнаж урамшуулсан.