Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр

Дашзэвэгийн Наянбаяр нь 1986 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөх эмнэлэгт 7 хүүхэдтэй айлын 5 дах хүү болон мэндэлсэн.

Одоо эхнэр, 1 хүү, 2 охины хамтаар Налайх дүүрэгт ажиллаж амьдарч байна.

Д.Наянбаяр нь 1993-2003 онд Нийслалийн Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн Өлзийсайхан багштай 10-2 ангийг дүүргэсэн. Налайх хотын унаган хүүхэд билээ. 2004-2015 онуудад Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрт хөтлөгч, редактор, ахлах редактор хүртэлээ дэвшин ажиллаж байсан шинийг санаачлагч, бүтээлч нэгэн билээ. 2016-2022 онд Налайх дүүргийн Тохижилт, үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж Налайх дүүргийн гол асуудал болох хог хаягдалыг шийдвэрлэж шинэ шатанд хүргэж ажилласан. Дан ганц хог хаягдлын асуудал бус Налайх дүүрэгт хамгийн анхны гэх тодотголтой зүйлсийг хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний тод жишээ болох Монголын хамгийн анхны автобусны дулаан зогсоол, Хог хаягдлыг ангилан ялгах, Алслагдсан хорооны хогийн цэгийг олон улсын байгууллагуудтай хамтран бүтээлч байдлаар шийдэжчадсан. Мөн 2022 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байна.

Д.Наянбаярын боловсрол:

1993 - 2003 он Налайх Голомт цогцолбор сургууль /Бүрэн дунд боловсрол/ 2003 - 2006 он СУИС-ийг сэтгүүлч, найруулагч мэргэжил эзэмшсэн.

2015 - 2018 он Их засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжилээр тус тус дүүргэсэн.

Ажил эрхлэлт:

2004-2009 он МҮОНРТ-н “Гэрэлтэй цонх” хөтөлбөрт сэтгүүлч, найруулагч

2009-2010 он ЗВИ телевизд “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактор

2013-2016 он БНСУ-д ажиллаж амьдарсан

2013-2016 он МҮОНРТ-д сэтгүүлч, ахлах редактор

2016-2022 он Налайх Тохижилт, үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга

2020-2024 он Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2022 он Налайх дүүргийн Монгол Ардын намын тэргүүлэгч, дэд дарга