НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Хэлтсийн чиг үүрэг

          -Хүний хөгжил, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр улс, нийслэл, дүүргийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, санал хүргүүлэх, бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;

          -Хүний хөгжил, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр дүүргийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

          -Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

          -Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн идэвхтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг хангах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

          -Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, хэрэгжилт, бодлогын уялдааг хангах, дүүргийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

          -Сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх,  насан туршийн боловсролын бүх хэлбэрийг дэмжих, боловсролын үйл ажиллагааны хяналт шинжилгээ хийж, арга зүйгээр хангах;

          -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын үзлэгийг зохион байгуулах, тайлагнах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

          -Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцаанд үүссэн зөрчлийг Хөдөлмөрийн маргаан таслах салбар комиссын үүргийн хүрээнд шийдвэрлэж, ажил олгогч болон ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх;

          -Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулж, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эх, эцэг ахмад настнуудыг дэмжиж ажиллах талаар бодлогыг хэрэгжүүлэх;

          -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад мэргэжил, арга зүйгээр хангах;

          -Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын тогтолцоо, менежментийг оновчтой болгох, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;

          -Гэр бүл, хүүхэд, залуучуудын нийгмийн амьдрал дахь аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Хамтарсан багийн үйл ажиллагааг арга зүйгээр хангах, гишүүдийг чадавхжуулахад мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх;

          -Боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны байгууллагын нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, нэгдмэл үйл ажиллагааг зохион байгуулж нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд арга зүйгээр хангах;

          -Төрөөс соёл, урлагийн чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжих, арга зүйгээр хангах;

          -Соёлын өвийг хамгаалах, биет бус өв тээгчдийг илрүүлэх, алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

          -Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах, нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахад үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх;

          -Спортын клуб, эцэг зөвлөл, холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

          -Нийгмийн түншлэгч талуудыг бодлого зохицуулалтаар хангах, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагааг зохицуулах;

          -Нийгмийн салбарын үзүүлэлт, судалгааны мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх;

          -Дүүргийн байгууллага, хороодод эрхэлсэн асуудлын чиглэлээр үүрэг даалгавар өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээллийг авах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах;

          -Индексийг тооцох аргачлалын дагуу тоон үзүүлэлтүүдийг холбогдох байгууллага, хэлтэстэй хамтран гаргах, нэгтгэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

          -Хэлтэс нь өөрийн үйл ажиллагааны явцад үүсэн баримтыг тогтоосон хугацаанд архивын хадгаламжийн нэгж болгон Архивын хэлтэст хүлээлгэн өгөх.

 

Нэмэлт мэдээлэл тодруулах
О.Жаналгүл
Иргэдийн өргөдөл, гомдол, Засаг даргын зөвлөлийн хурал хариуцсан мэргэжилтэн
jannaokhobal@gmail.com
70232727