Налайх дүүрэг

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИАР ЗОЧЛОВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулиар зочиллоо.

Тус сургууль нь 2013 онд хоёр улсын Засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэхээс гадна шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сургуулийн захирал доктор Н.Дорждэрэм онцоллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын Захирагч С.Амарсайхан сургуулийн хамт олонд хандан монгол хүний авьяас чадварыг дэлхийн тавцанд гаргахад гүүр болж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархаж байгаагаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.

МГТИС нь Германы Фрайберг болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зорилго нь Монгол ухаантай-Герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа “Хэрэглээний судалгааны төв” болоход оршдог байна.
Тус сургуулийн лабратори, номын сан зэрэг хичээлийн орчинтой танилцсаны дараагаар багш, оюутнуудын хийсэн бүтээлүүдтэй танилцсан юм.

 

 

Хуваалцах: