Налайх дүүрэг

"НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОЁДОЛЧДЫН НЭГДСЭН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ"

"Иргэдийн оролцоотой-Бүтээмжийн жил"-ийн хүрээнд оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн стандарт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний ур чадвар, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Нийслэлийн алслагдсан гурван дүүргийн үйл урлаачдын нэгдсэн ур чадварын тэмцээн Налайх дүүрэгт зохион байгуулагдана.

Тэмцээн нь үндсэн гурван төрлөөр явагдах ба тэмцээнд оролцогчид тэмцээний өмнөх онолын сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэнээр зэрэг авах боломжтой юм.

Тэмцээнд оролцох хүсэлтэй үйл урлаач та бүхэн доорх линкээр бүртгэлээ хийлгэж дэлгэрэнгүй мэдээллийг 70233652 дугаарт холбогдон авах боломжтой.

Бүртгэлийн хураамж: Төрөл тус бүр 50,000₮ байна.

https://docs.google.com/.../1HroCGypV9cP6HriP3lpbPDj.../edit

Хуваалцах: