Налайх дүүрэг

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 07 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Иордан улсын Амман хотноо зохиогдох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн 2 дугаар хорооны иргэн Баярсайханы Дашням оролцох гэж байна. 
Тэрбээр Монголын таеквондогийн холбооны өсвөрийн шигшээ, дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер юм. 
Дүүргийн Засаг даргын зүгээс Б.Дашнямд тивийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцон, дүүргийнхээ нэр хүндийг өндөрт гаргаж ирэхийг хүсээд тэмцээний зардалд шаардагдах 500 мянган төгрөгийг шийдвэрлэсэн байна. 
Б.Дашнямыг ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл хүлээн авч уулзан, захирамжийг гардуулан өгч, тэмцээнд нь амжилт хүслээ.

Хуваалцах: