Налайх дүүрэг

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 23 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛ ХҮМҮҮЖЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

09 сарын 01-ний өдөр дүүргийн МСҮТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болсон бол 09 сарын 02-ны өдөр буюу өнөөдөр цэцэрлэгүүд сургалт хүмүүжлийн жилийн нээлтийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд уригдан оролцож, эрдмийн баярыг бяцхан хүүхдүүдтэйгаа хамт угтлаа.


Тэрбээр "Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсдээ, тэднийг сурган хүмүүжүүлж буй багш нартаа, эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 
Налайх дүүрэгт төрийн болон хувийн өмчийн 13 цэцэрлэгт 2586 хүүхэд суралцаж хамран сургалт 70 хувьд хүрлээ. 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 болон 3 дугаар хороонд 100, 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж байна.
Тун удахгүй 120 хүүхдийн ортой цэцэрлэг 1 дүгээр хороонд ашиглалтад орно. Ингэснээр хамран сургалтыг улам нэмэгдүүлэх боломжтой болно" гэдгийг онцлон тэмдэглэж хэллээ.

Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш Ц.Тунгалаг нээлтэд ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ: "Энхрий хайрт бяцхан шавь нартаа баярын мэнд хүргэе. Манай цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилд өндөр их амжилт гаргасан. Тухайлбал СӨБ-ын багш нарын дунд явагддаг заах арга, ур чадварын уралдаанд манай цэцэрлэгийн залуу багш Х.Есенгүл нийслэл болон улсдаа тэргүүлж, Налайх дүүргийн цэцэрлэгийн багшийн алдрыг өндөрт өргөсөн амжилт гаргасан. Жил бүр БСШУСЯ, багш нарын холбооноос зохион байгуулдаг СӨБ болон их дээд сургууль, ЕБС-ийн шалгуур үзүүлэлтээр амжилттай дүгнэгдэж СӨБ-ын шилдэг байгууллага болж шалгарсан өргөмжлөл авсан. Энэ бүх амжилт бол хүндэт эцэг эхчүүд та бүхний хичээл үр дүн, хамт олны маань уйгагүй их зүтгэл, бяцхан шавь нарын минь авьяас чадвар, хамтын ажиллагаа байсан гэдгийг хэлээд талархлаа илэрхийлье" гэв. 
Ийнхүү улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэг эрдмийн их өргөөндөө энхрий бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, хичээл хүмүүжлийн жилийн нээлтээ эхлүүллээ.

 

 

Хуваалцах: