АРИЛЖААНЫ тухай хуулийн төсөлд ТУСГАХ санал
2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
|
Д/д |
Хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт |
Санал |
Тайлбар |
|
|
10.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны нэрээ бусдад шилжүүлсэн хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд арилжааны нэрийг шилжүүлж авсан этгээд арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аймаг, нийслэлд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй. |
10.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны нэрээ бусдад шилжүүлсэн хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ шилжүүлсэн өдрөөс хойш 6 сарын хугацаанд арилжааны нэрийг шилжүүлж авсан этгээд арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аймаг, нийслэлд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй. |
Хувиараа арилжаа эрхлэгчийн дахин арилжаа эрхлэх боломж хязгаарлагдаж байгаа тул хугацааг богиносгох |
|
|
13.1.Арилжаа эрхлэгч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш тодорхой хугацааны турш ажилтанд үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн гэрээг бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байхыг шаардана. |
13.1.Арилжаа эрхлэгч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос 1 жилийн хугацаанд ажилтанд үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн гэрээг бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байхыг шаардана. |
Үл өрсөлдөх хугацааг тодорхой болгох |
|
|
69 дүгээр зүйлд нэмэх |
69.7.Тур оператор, аяллын агент нь жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохгүй байх нөхцлийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх ажлыг тухай бүр зохион байгуулсан байна. Гэх зохицуулалтыг нэмж оруулах |
Жуулчдын аюулгүй байдлыг хангах, хангуулах |
|
|
71 дүгээр зүйл |
71.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүйн улмаас гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон хохирлыг тур оператор, аяллын агентаас эдийн болон мөнгөн хэлбэрээр төлөхийг шаардах эрхтэй. Гэж нэмж оруулах |
Жуулчдын аюулгүй байдлыг хангах, хангуулах |
|
|
4.10, 5.3 |
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн утга агуулга давхцсан шинжтэй байх тул аль нэг заалтыг хасах |
|
|
|
4.6. Энэ хуулийн 4.4-т заасан арилжаа эрхлэгч нь хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Хувиараа арилжаа эрхлэгч арилжааны бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг арилжаа эрхлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй. |
4.6. 4.6. Энэ хуулийн 4.4-т заасан арилжаа эрхлэгч нь хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлж болно. Гэж өөрчлөх |
|
|
|
4.5.Насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хүн энэ хуулийн 4.2-т заасан арилжааны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд уг үйл ажиллагааг эрхлэн явуулж эхлэхээсээ өмнө хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулж арилжааны бүртгэлд бүртгүүлнэ. |
4.5. ...эрх зүйн бүрэн чадамжтай 18 наснаас дээш этгээд эрхлэхээр зохицуулалтыг оруулах |
|
|
|
47.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаална. |
47.2. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаална. Гэж өөрчлөх |
|
|
|
100.1.тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. |
100.1.тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэж өөрчлөх |
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн гэрээний үүргийн тусгай хугацаатай зөрчилдөж байх тул нийцүүлэх саналтай |
|
|
2.7. |
2.7. ...... хэрэглэж хэрэглэнэ. Алдааг засах |
|
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГУУЛАХ САНАЛ
2025 оны 06 дугаар сарын 20 Налайх дүүрэг
|
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгуулах санал |
||
|
Д/д |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Зорилго |
|
|
Цахим даатгалын бүртгэлийг өргөжүүлэх: Даатгуулагч болон ажил олгогчдын цахим бүртгэлийн системийг сайжруулж, хувь хүний даатгалын мэдээллийг realtime байдлаар харах боломжтой болгох. |
Ил тод байдал, хяналт сайжирна, даатгал төлөлтийн зөрчил багасна. |
|
|
Даатгалын шимтгэлийн уян хатан хувь хэмжээ: Иргэдийн орлогоос хамааран шимтгэлийг хувь тэнцүүлэн тооцох уян хатан систем нэвтрүүлэх (жишээ нь: улирлын чанартай ажил хийдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчид). |
Албан бус эдийн засаг дахь иргэдийг даатгалд хамруулах. |
|
|
Залуу үеийг дэмжих урамшуулал: 18–25 насны иргэдийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг (жишээ нь 30%) төрөөс түр хугацаанд (1-3 жил) дэмжих. |
Залуу наснаас нь даатгалд хамруулах, урамшуулал бий болгох. |
|
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгуулах санал |
||
|
|
Тэтгэвэр тогтоох аргачлалд дундаж орлогыг өргөн хүрээтэй тооцох: Сүүлийн 5 жилийн орлогоос гадна сүүлийн 10–15 жилийн дундаж орлогыг сонголтоор тооцож болох нөхцөл оруулах. |
Үнийн өсөлт, инфляцаас үүдсэн тэгш бус байдлыг бууруулах. |
|
|
Олон хүүхэд төрүүлсэн эх, ганц бие аав, ээжийн тэтгэврийн урамшуулал:3 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх (эсвэл ганц бие эцэг)-д тэтгэврийн насыг наашлуулж, нэмэлт тэтгэмж олгох. |
Хүн ам зүйн бодлогыг дэмжих.
|
|
|
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдад зориулсан тэтгэврийн тусгай хөтөлбөр: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлогын улирлын шинжийг харгалзан тэтгэврийн даатгалын уян хатан, улирлын төлөлтийн схем оруулах. |
Тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх. |
|
|
Тэтгэврийн доод хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулах:Тэтгэврийн доод хэмжээг тухайн жилийн амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар хуульчилж өгөх.
|
Хөгшдийн ядуурлыг бууруулах. |
МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД ТУСГАХ санал
2025 оны 11 дүгээр сарын 28 Налайх дүүрэг
|
Д/д |
Журмын төслийн зүйл, хэсэг, заалт |
Санал |
Тайлбар
|
|
|
2.1.2-т “хүн төвтэй, хялбар, тэгш хүртээмжтэй байх” зарчмын хүрээнд дараах нэмэлт зохицуулалт оруулах |
•Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрсдэлт бүлгийн иргэдэд зориулсан тусгай хүртээмжийн стандартыг тодорхой тусгах. •Гар утасны дата хэрэглээ багатай, интернетийн хязгаарлагдмал орчинд амьдардаг иргэдэд зориулж оффлайн горим, SMS баталгаажуулалтын хувилбартай байх. |
|
|
|
2.1.3-т “ил тод, ойлгомжтой байх” зарчмын хүрээнд дараах нэмэлт зохицуулалт оруулах |
•Иргэдэд зориулсан заавар, мэдээллийг хялбаршуулсан хэллэг, дүрслэлтэй (icon-based) хэлбэрээр боловсруулах, төрийн үйлчилгээний хэл найруулгын стандартыг мөрдүүлэх. •Мэдээлэл олон нийтийн хүртээмжтэй хэлбэрээр (эх хэл, дохионы хэл, аудио, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан формат) нийтлэгдэх тогтолцоо бий болгох. |
|
|
|
Үйлчилгээг цахимжуулахад тавих хүний нөөц, мэргэшлийн шаардлагыг тодорхой болгох |
•“Мэдээллийн систем, сүлжээ хариуцсан хүний нөөцтэй байх” гэсэн шаардлагад аймаг, дүүргийн нэгжүүдэд төвлөрсөн дэмжлэг үзүүлэх механизм (IT инженерийн баг) тусгах. •Журмын хавсралтад шаардлагатай мэргэжлийн чадамж, сургалтын багцыг тодорхойлох. |
Орон нутгийн нэгжүүдэд мэдээллийн технологийн мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй байдаг |
|
|
Үйлчилгээний процессын зураглал боловсруулахад төрийн үйлчилгээний нэгдсэн аргачлал батлах |
•Нэг загварчлалын аргачлал, жишиг загвар хавсралтаар батлах. •Дахин загварчлал хийх явцад үйлчилгээний ачаалал, хэрэгцээ шаардлагын үнэлгээ хийх шалгуур нэмж өгөх. |
|
|
|
Хүүхэд хамгааллын мэдээллийн сантай холбох техникийн нөхцөлийг нарийвчлах |
•Хүүхэд хамгааллын нэгдсэн бүртгэл (Child Protection Case Management System). •Өрхийн мэдээллийн сан. •Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын бүртгэл. |
Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд дараах мэдээллийн сан, системүүдийг “ХУР” болон төрийн нэгдсэн системтэй уялдуулах шаардлагатай |
|
|
Цахим үйлчилгээг нэвтрүүлэхдээ эрсдэлийн үнэлгээ хийхийг журамд тусгах |
Хүүхдийн хувийн мэдээлэл болон эмзэг өгөгдөлтэй ажилладаг байгууллагын хувьд цахимжуулалтын өмнө “Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ” хийх заалт нэмж тусгах |
|
|
|
Үйлчилгээг цахимжуулсны дараах мониторингийн шалгуурт хүүхэд, гэр бүлийн үйлчилгээний онцлог үзүүлэлт оруулах |
•Хүлээлгийн хугацаа •Хэрэглэгчийн сэтгэл ханамж •Хямралын үед түргэн үйлчилгээ үзүүлэх чадвар •Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх боломжийн хүртээмж |
|
|
|
Эрх, үүргийг тодорхой заах |
“Мэдээлэл хариуцагч” болон “Систем хөгжүүлэгч”-ийн эрх, үүргийг тодорхой тусгах |
|
|
|
Хариу өгөх хугацааг стандарчлах |
Хүсэлтэд хариу өгөх хугацааг 1-5 ажлын өдөр гэх мэт стандартаар тогтоож, хугацаа давсан бол систем автоматаар сануулга өгөх зохицуулалт хийх |
|
|
|
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх талаар илүү дэлгэрэнгүй тусгах |
Өдөр, 7 хоног, сар бүрийн гүйцэтгэлийн тайлан Иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээ Татгалзсан хүний тоо, шалтгааны статистик |
|
|
|
Иргэдийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэг |
Вэб, апп дээр чатбот, тусламжийн төв, видео заавар, байнгын хэрэглэгчийн гарын авлага ажиллуулах |
Цахим хэрэглээнд дасан зохицоогүй иргэдэд зөвлөгөө өгөх боломжийг тусгах |
|
|
|
Төрийн байгууллага хоорондоо хуулийн хүрээнд бүх төрлийн мэдээллийг солилцдог болох талаар зохицуулалт тусгах |
Төрийн байгууллагууд мэдээлэл солилцоход зарим тохиолдолд хүндрэл гардаг, тухайлбал гаргаж өгөх боломжтой мэдээллийг гаргах боломжгүй гэх үндэслэлээр мэдээлэл өгөхгүй байгаа нь хүндрэл учруулдаг. |
ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ
2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
|
Д/д |
Хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт |
Санал |
Тайлбар
|
|
|
53.1.Шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгөөс төлбөр гаргуулах болсон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргахгүйгээр үнэлгээ тогтоосны дараа шийдвэр гүйцэтгэлийн шүүгч албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг эхлүүлэх бөгөөд энэ талаар нэн даруй улсын бүртгэлийн байгууллагад цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэнэ. |
53.1. Шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгөөс төлбөр гаргуулах болсон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг нэн даруй улсын бүртгэлийн байгууллагад цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж, үнэлгээ тогтоосны дараа шийдвэр гүйцэтгэлийн шүүгч албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг эхлүүлнэ. Гэж өөрчлөх |
Төлбөр төлөгч өөр бусад этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг гаргаж, нэн даруй улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх |
|
|
40.7.Иргэний шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасны дагуу тэмдэглэл хөтөлж, хүний амь нам, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана. |
40.7.Иргэний шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасны дагуу тэмдэглэл хөтөлж, хүний амь нам, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төр, хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандана. Гэж нэмж тусгах |
Хүний хувийн мэдээллийг хамгаалах агуулга бүхий зохицуулалтыг тусгах |
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ
|
Д/д |
Хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт
|
Санал |
Тайлбар |
|
|
27.3.Баривчлагдсан этгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол түүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, прокурорт мэдэгдэнэ. Баривчлагдсан этгээдийн эмнэлэгт хэвтсэн болон чөлөөтэй байсан хугацааг шийтгэл эдэлсэн хоногт тооцохгүй бөгөөд баривчлагдсан этгээд нь баривчлах байранд өөрийн зардлаар ирэх үүрэгтэй. |
27.3.Баривчлагдсан этгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол түүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж, прокурорт мэдэгдэнэ. Баривчлагдсан этгээдийн эмнэлэгт хэвтсэн болон чөлөөтэй байсан хугацааг шийтгэл эдэлсэн хоногт тооцохгүй бөгөөд баривчлагдсан этгээд нь баривчлах байранд өөрийн зардлаар ирэх үүрэгтэй. Баривчлагдсан этгээдийг эмнэлэгт хэвтэх хугацаанд түүнийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй, оргон зайлахгүй байхад хяналт тавьж ажиллана. Гэж нэмж тусгах |
Баривчлагдсэн этгээдэд тавих хяналтыг сайжруулах зохицуулалтыг тусгах. |
хуулийн төсөлд санал
2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
|
Д/д |
Хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт |
Санал |
Тайлбар |
|
|
10.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны нэрээ бусдад шилжүүлсэн хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд арилжааны нэрийг шилжүүлж авсан этгээд арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аймаг, нийслэлд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй. |
10.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол арилжааны нэрээ бусдад шилжүүлсэн хувиараа арилжаа эрхлэгч нь арилжааны нэрээ шилжүүлсэн өдрөөс хойш 6 сарын хугацаанд арилжааны нэрийг шилжүүлж авсан этгээд арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аймаг, нийслэлд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхгүй. |
Хувиараа арилжаа эрхлэгчийн дахин арилжаа эрхлэх боломж хязгаарлагдаж байгаа тул хугацааг богиносгох |
|
|
13.1.Арилжаа эрхлэгч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш тодорхой хугацааны турш ажилтанд үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн гэрээг бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байхыг шаардана. |
13.1.Арилжаа эрхлэгч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос 1 жилийн хугацаанд ажилтанд үл өрсөлдөх үүргийг хүлээлгэсэн гэрээг бичгээр байгуулж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн байхыг шаардана. |
Үл өрсөлдөх хугацааг тодорхой болгох |
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГУУЛАХ САНАЛ
2025 оны 11 дүгээр сарын 17 Налайх дүүрэг
|
Хуулийн төсөлд тусгуулах санал |
||
|
Д/д |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Зорилго |
|
|
Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй айл өрхийн нэг гишүүнийг ажлын байраар хангах |
Ажлын байраар хангаж өрхийн орлоготой болгох асуудлыг бодлогоор дэмжих |