Чандмань Налайх ОНӨААТҮГ нь өөрийн хөрөнгөөр "АВТОХУДАГ 4,0" ухаалаг төхөөрөмжийг I-дүгээр хорооны хүүхэд хөгжлийн төвийн дэргэдэх Ус Түгээх Байр №32-т суурилуулж ажилд орууллаа.
Тус худгийн ухаалаг төхөөрөмжийг сольсноор дүүргийн хэмжээнд 10-н ухаалаг Ус Түгээх Байр нэг ижил "Автохудаг"-ийн системд холбогдон хэрэглэгчдэд түргэн шуурхай, үйлчлэх нөхцөл бүрдлээ.
Ухаалаг УТБ№ 32 нь 24 цагийн үйлчилгээтэй, гадна гэрэлтүүлэг камержуулалтыг бүрэн шийдсэнээс гадна инженерийн шугамд холбогдсоноороо онцлог юм.