Налайх дүүрэг

02 сарын 15-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах. /ДЗДТГ, ХААА, СТСХ, ЗАА/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 03 дугаар 01-нээс Ерөнхий боловсролын сургуулийн сургалт танхимаар хичээллүүлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, НЭМГ-тай  хамтран сургалтын үйл ажиллагаанд баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, зааврыг ойлгомжтой байдлаар гарын авлага, танилцуулгыг боловсруулах. /Засаг даргын орлогч Н.Мандуул, НХХ, Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-нд батлагдсан хуваарийн дагуу иргэдийг хамруулах ажлыг Ажлын хэсгийн ахлагч болон хороодын Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Эрүүл мэндийн гтөвөөс нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоосон үед хязгаарлалт тогтоохгүй 14 чиглэл, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, Байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа 10 хүртлэх хувийг ажлын байранд ажиллах хуваарь гаргаж батлах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Нийслэл болон дүүргийн Шуурхай штабт  иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудад холбогдох байгууллагууд дүн шинжилгээ хийж, хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Эргүүл, хяналтын үйл ажиллагааны хувцас хэрэгслийг бэлтгэх талаар судалж танилцуулах /ЖДҮДТ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас хамтран албан байгууллага тус бүрт гадна шугам сүлжээний зураглал, мэдээлэл болон өвөлжилтийн бэлтгэл, анхаарах зүйлийн талаар гарын авлага, зөвлөмж бэлтгэж өгөх

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 02 дугаар сарын 19-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: