Налайх дүүрэг

2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /СТСХ, ХААА, /

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, МХХ, ЦХ/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

/Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн  дарга Д.Оюунбилэг

  1. Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах. /Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах. / Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, угаах ажлуудыг уриалах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. / Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Горхи-Тэрэлжийн гол дагуух хог, хаягдал, орчны бохирдол үүсгэдэг нөхцөл байдалд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулах.           /Хүнс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ”, МХХ/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа байгалийн өнгө, тогтоц сайтай, ногоон байгууламж бүхий газруудад орчны хяналтын сайтар тавьж ажиллах.

/Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ”, ОБХ/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1.  Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Дүүргийн баяр наадам зохион байгуулах” ерөнхий ажлын хэсэг, салбар хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С. Тунгалаг

  1. Баярын өдрүүдэд дүүргийн нийт байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /ТЗУХ, нийт байгууллагууд, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

  1. Хүүхдүүдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх болон цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх ажлууд эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, ГБХЗХХ, ОБХ, хороодын Засаг дарга нар, ЦХ, НХХ, БХ/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хэлтэс, байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг/

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: