Налайх дүүрэг

2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийгдэж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/

           Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх.

/Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, СТСХ/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах. /СТСХ, нийт сургууль цэцэрлэгүүд, НХХ, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай эрх шилжсэн байгууллагуудад хүргүүлэх, худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах. /СТСХ, ХААА/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах. /СТСХ, холбогдох байгууллагууд/

          Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог иргэдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой олон борлуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэгт гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, ААНБ/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

  1. Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах. /Боловсролын хэлтэс, НХХ/

           Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. /СТСХ, Татварын хэлтэс/

           Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1.  Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/912 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /ТЗУХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

  1. Дүүрэгт сайжруулсан шахмал түлш нэвтрэхтэй холбогдуулан галлагааны зуухтай аж ахуйн нэгж, байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Хуваалцах: