Налайх дүүрэг

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн дэргэдэх байгууллагууд Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах. /нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Хотын нийтийн аж ахуйн чиг үүрэгийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Сууц өмчлөгчдийн холбоодын хариуцсан орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж талбайн цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээнд тогтмол хяналт тавьж ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Хот нийтийн аж ахуйн тоног, төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Байгууллагууд 7 хоног тутамд хийсэн ажлуудаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. 2024 онд хийх тохижилтын ажлын төлөвлөгөөний зураг, төслийн ажлыг  танилцуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

  1. Дүүргийн өмчийг шинээр бүртгэх, өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлууд эрчимжүүлж ажиллах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгуулагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Халиа дошинг арилгах төлөвлөгөөг гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

              Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: