Налайх дүүрэг

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ

Хотын стандарт, хяналтын газраас Налайх дүүрэгтэй хамтран ажиллах тухай санал танилцуулга уулзалтыг хийлээ.

Уулзалтаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хотын батлагдсан стандартыг тусгах, хяналт шалгалтын чиглэлээр уялдаа холбоог сайжруулах зэрэг чиг үүргийн хүрээнд нэгдсэн санал тавьж, цаашид тогтмол хамтарсан зохион байгуулалттай ажиллах тухай хэлэлцсэн юм.

Тухайлбал;

Хотын стандартыг хэрэгжүүлэхдээ:

Барилга байгууламжийг төлөвлөх үед нь тусгах, шалгах

Гүйцэтгэлийн үйл явцад зөвлөн туслах, шалгах

Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах явцад хянан шалгах

Ашиглалтын явцад стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу мөрдүүлэх, хэрэгжүүлэх талаар үндсэн шаардлагууд дээр хамтран ажиллах шийдлүүдийг хэлэлцлээ.

Хуваалцах: