1.Дүүргийн хэмжээнд байгаа айл, өрхүүдийн яндаг тоолох, тооллогын ажлыг зохион байгуулах захирамж гаргах. / Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Таван толгой түлш ХХК-ийн Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
2.Дүүргийн хэмжээнд 2023 оны худалдан авах ажиллагааны явц, 2024 оны худалдан авах ажиллагааны явцын талаар дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр тогтмол танилцуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгуулллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
3.Дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах /Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Тамир
4.Дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг зохион байгуулах. /Санхүү төрийн сангийн хэлтэс, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
5.Дүүргийн иргэдийн эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах. /Налайх Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал
6.2024 оны 3 дугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дүүргийн үйл ажиллагаатай танилцах ажлын төлөвлөгөөг боловсруулж танилцуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
7.Орон нутагтаас мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах асуудлыг судалж танилцуулах. /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
8.Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийж ажиллах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
9.Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэх, /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
10.СӨХ, гэр хороололын гудамж, зам талбай болон явган хүний замын халтиргаа гулгаа арилгах ажлыг зохион байгуулах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
11.Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа арилгах ажлаа эрчимжүүлж, давс, бодис цацах ажлаа шуурхай зохион байгуулах./Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
12.“Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Иргэдийн оролцоотой Бүтээмжийн жил” зорилтот жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
13.Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хагаж ажиллах. / Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, хороод, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
14.Байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналь тавьж ажиллах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
15.“Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, котоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, гинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжилт, харилцаа, холбооны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран баталсан албан даалгаварыг хэрэгжүүлэн, төлөвлөгөө үйл ажиллагаандаа иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, нийгмийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, нөлөөллийн цогц арга хэмжээг тусгах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон, Боловсролын хэлтэс, Боловсролын байгууллагууд, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
16.2024 оныг “Иргэдийн оролцоотой Бүтээмжийн жил” болгон зарласантай холбогдуулан бүх байгууллагын удирдлагууд ажилтан, албан хаагчдынхаа ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор шинэлэг ажил, бүтээлч санаачилга гарган, манлайлан оролцох арга хэмжээнүүдийг зохион байгуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
17.Байгууллагын удирдлагуудын 2024 оны ээлжийн амралтын хуваарийг дүүргийн хэмжээнд нэгтгэн батлуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд саналыг хавсралт маягтын дагуу гаргаж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2024 оны 01 дүгээр сарын 17-ны дотор ирүүлнэ үү. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
18. 2023 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) –ийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор багтаан мэдүүлж баталгаажуулан, баталгааны маягтаа Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ үү. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
19.“Мөнгөн өвөл 2024” арга хэмжээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бүс нуур цогцолборт зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг сайтар хангах, мөн дүүргийн дэргэдэх болон харьяа алба, хэлтсийн удирдлагууд, албан хаагчдын хамт идэвхтэй оролцох. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо, Соёлын ордон, Налайх Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.