Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ "МАЛЧНЫ ХОТОНД" ХҮРЧ АЖИЛЛАВ

Дүүргийн Засаг даргын "Явуулын өрөө" хороод болон алслагдсан цэгүүдэд хүрч ажиллаж байна.
2019 оны 10 сарын 14-ний өдөр Засаг даргын Явуулын өрөө алслагдсан 4 цэгт малчны хотонд хүрч ажиллан, малчин иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Дүүргийн 3 болон 5 дугаар хорооны малчин иргэдтэй Хөндлөн, Баянгийн бүрд, 5 дугаар хорооны байр, Ар Жанчивлан гэсэн 4 хэсэгт ажиллаж уулзалт хийж, мэдээлэл хүргэхийн зэрэгцээ төрийн зарим байгууллагууд үйл ажиллагаагаа ойртуулж, иргэдэд үйлчилсэн юм.
Тухайлбал Нийгмийн даатгалын хэлтсээс үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл хүргэсэн бол, Эрүүл мэндийн даатгалын тасаг ажиллаж, Монос эмийн сантай хамтран малчин иргэдэд газар дээр нь хөнгөлөлттэй эм бичиж өгч үйлчилсэн юм.


Эрүүл мэндийн төвөөс зүрхний цахилгаан бичлэг, Явуулын эхо зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн бол Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Мал эмнэлгийн тасаг зэрэг байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, төрийн мэдээллийг хүргэсэн юм.
Тус хороодын иргэдийн хувьд ширээний араас биш газар дээр нь ирж хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, иргэлийнхээ үгийг сонсож ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд хилийн цэсийн асуудлыг дүүргийн удирдлагууддаа түлхүү танилцуулж, холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Засаг даргын Явуулын өрөө 10 сарын 15-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны Малчны хотонд хүрч ажиллана.

 

 

 

Хуваалцах: