Налайх дүүрэг

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" ҮНЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолын дагуу "Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг" Налайх дүүрэгт 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас баталсан үзүүлэлт, аргачлалын дагуу
-Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт
-Байгууллагын архив
-Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа
-Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлж буй байдал гэсэн 4 үндсэн үзүүлэлтийн хүрээнд шалгаж, дүгнэлээ.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг "Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-т 95.57 хувьтай "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" үнэлэгдлээ.

 

Хуваалцах: