Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн албан хаагчдын албаны ажиллах хүч, техник, хэрэгслийг бэхжүүлэх, ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хьюндай соната 8 маркийн автомашиныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нэргүй, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр нар оролцлоо.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны эхний 11 сарын байдлаар 288 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 95 хэргээр буюу 24,8%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

 

Хуваалцах: