Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨСӨН НЭМЭГДЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1244 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2019 оны А/329 дугаар захирамж, Үндэсний Статистикийн Хорооны даргын 2019 оны 01/1121 дугаар албан тоот бичгийн дагуу Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын комиссыг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тооллогыг 2019 оны 12-р сарын 07-17-ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.
Тооллогын ажилд ЗДТГ болон хороодын нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, 8-н хороодын ажилтан, албан хаагчид 31 чиглэлд 105 хүн томилогдон ажилласан.
57075 мал тоологдсоныг өнгөрсөн оныхтой харьцуулахад 7415 буюу 14,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тэмээ 18, Үхэр 12187, Адуу 7836, Хонь 21257, Ямаа 15777, мөн тэжээвэр амьтан гахай 135, шувуу 132720,туулай 10 бүргэд 5, тас 1, шонхор 1, нохой 2133, муур 78 тус тус тооллогдсныг Дүүргийн Засаг даргад танилцууллаа.

Хуваалцах: