Налайх дүүрэг

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ЦЭВЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД БҮХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хоёр хэсэгт хуваан зохион байгууллаа.
Шуурхай зөвлөгөөнийг танхимын хэлбэрээр зохион байгуулахдаа улсын Онцгой комиссын өгсөн зөвлөмжийн дагуу халуун хэмжиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн зохион байгуулсан юм.


Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Ковид-19 халдварын эсрэг зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Засаг даргын орлогч, Шуурхай штабын ажлын хэсгийн ахлагч Х.Анхбаяр танилцууллаа.
Мөн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хяналтыг сайжруулах шаардлагатайг онцолсон бол, Мэргэжлийн хяналтын хэлтсээс Хүүхдийн баярын бэлэгний сонголтод онцгойлон анхаарах шаардлагатайг санууллаа.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын чанар гүйцэтгэлд анхаарч ажиллахын зэрэгцээ элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд онцгойлон ач холбогдол өгөхийг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

1. Албан хаагчдын ажлын ачааллын тэнцвэргүй байдал, чиг үүргийн давхардал, хийдэл, ажлын зохион байгуулалтаас үүдэлтэй төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төлөвлөсөн ажлуудын явц, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт удаашрах хандлагатай байгаа тул Улсын Онцгой комиссын зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, шуурхай хүргэх, албан хаагчдын ажил үүргийн хуваарилалт, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх талаар анхаарч ажиллах

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, ажилтан, албан хаагчиддаа амны хаалтыг тогтмол зүүж хэвших талаар анхааруулга, санамж өгөх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж ажиллах

3. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилд байнгын хяналт тавих, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдүүлж ажиллуулах

4. Бүх байгууллагууд орчны 50 м газар болон дүүргийн Засаг даргын захирамжаар хуваарилан өгсөн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийн хашаа хайс, гэрлийн шонг угаах ажлыг 5 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хугацаанд зохион байгуулах,

5. Стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй барилгын хашааг нэн даруй албадан буулгаж гарсан зардлыг холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээр нөхөн төлүүлэх

6. Хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаа бүхий газрын судалгаа гаргах, газрын эрхийг цуцлах, хашааг буулгаж нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах нэгдсэн арга хэмжээ авах

7. Цахилгааны шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, орон сууц, гэр хорооллын доторх нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх

8. Нийтийн эзэмшлийн гудамж дагуух хашаа, хайс, явган замын болон ногоон байгууламжийн хашлаганы өнгө үзэмжийг сайжруулах, стандартын дагуу шинэчлэн засварлах

9. Авто болон явган хүний замын эвдрэл, гэмтлийг яаралтай засварлах, нөхөн сэргээх явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хайс хашлага, шон, шат довжоо, сурталчилгааны самбар гэх мэт зүйлсийг чөлөөлж явган зорчигчийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлж ажиллах

10. Инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, худгийн түвшин, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, иргэдэд учирч болзошгүй эрсдлийг арилгах;

11. Хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх, хүүхдэд аюултай тоглоом, тоног төхөөрөмжийг буулгах, сэргээн засварлах зэргээр аюулгүй байдлыг хангуулах, ашиглалт хариуцсан байгууллага, СӨХ-ны үүрэг хариуцлагыг сайжруулах, бүх хүүхдийн тоглоомын талбайг эзэнжүүлж ажиллах;

12. Дүүрэгт болон Монгол улсад анх удаа баригдах гэж буй орчин үеийн “Дуудлага” хэмээх орон зайн монументаль баримал барих ажилд нийт байгууллага хандив дэмжлэг үзүүлэх

13. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлаа эрчимжүүлэх, чанарт онцгойлон анхаарах, цаг үеийн нөхцөл байдлаас “ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх, бусад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
зэрэг цаг үеийн шинж чанартай хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Хуваалцах: