Хороодын мэдээ
5, 6 ДУГААР ХОРООНЫ АХМАДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019/01/30
30
1 сар

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн 7 хорооны харьяалалгүй 1550 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 01 сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр 5, 6 дугаар хорооны ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. 
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг болон тус хороодоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид оролцож, ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. 
Ханиад томууны дэгдэлт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ахмадууддаа маск тарааж, цомхон хэлбэрээр зохион байгууллаа.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.