Налайх дүүрэг

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу оролцож ажиллах. /Дэд бүтэц, инженер хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д хүргүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. 2012 оноос зогссон хөрөнгө оруулалтын ажлын  жагсаалтыг нарийвчлан гаргаж, шийдлийг боловсруулан танилцуулах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдээгүй ажлын жагсаалтыг гаргаж танилцуулах /Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ажлаа эрчимжүүлэх.   /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулж, засварлах, шинэчлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах./Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, байгууллага, аж ахуйн нэгжүүд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэх, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах түр төлөвлөгөө, төсвийг  боловсруулж танилцуулах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу Хаврын их цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх. /Нийт байгууллага, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлсийн дарга Ц.Тунгалаг

  1. “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, идэвхтэй оролцох /Спортын хороо, нийт байгууллага, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

  1. Боловсролын салбарын сургалтын чанар, стандартыг бодлогын түвшинд сайжруулах, хүний хөгжлийг хангах чиглэлээр англи хэлний багш нарын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах. /Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиуд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

  1. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийгдэж дуусаагүй Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын талаар танилцуулгыг бэлтгэн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлэх /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас хийсэн ажлуудын жагсаалтыг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон малын сэг зэмийг цуглуулж, булах, тээвэрлэх ажилд   дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах

/ Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мал эмнэлгийн тасаг, дүүргийн 8 хороо, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Хүслэнд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: