Налайх дүүрэг

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

1. Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 04 дүгээр сарын 24-ний дотор танилцуулж, нийслэлд хүргүүлэх /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

2. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Өглөөний цэвэрлэгээ”-г зохион байгуулах. /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Налайх дүүргийн нийтийн аж ахуйн байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх тооцоо, судалгааг хийж, зохион байгуулах. Үүнд: Эхний ээлжид Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ гэх мэт.  / Санхүү, төрийн сангийн хэлтэс /

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

4. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж, интернэт сүлжээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, захирамжийн хүрээнд хийсэн ажлын үр дүнг олон, нийтэд мэдээлж ажиллах.  /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, хороод, холбогдох байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

5.  Худалдан авах ажиллагааг 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгах, худалдан авах ажиллагааны явцыг өмнөх онтой харьцуулан, үр дүнг танилцуулах.  /Санхүү, төрийн сангийн хэлтэс холбогдох байгууллагууд, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

6. Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлүүдын худалдан авах ажиллагааг  эрчимжүүлж, дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаагүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, цаашид авч хэрэгжүүлэх, арга хэмжээний талаар танилцуулах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир      

7. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн, ил тод нээлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, үнэлгээний хорооны гишүүдийг чадавхжуулахад анхаарч ажиллах.    /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  8. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор шинэчилж, засварлах шаардлагатай авто замуудыг дуусгах, явган хүний замуудын засвар, шинэчлэлийн ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгахаар зохион байгуулах.  /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

9. Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд Налайх дүүргийн иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

10. Дүүргийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж, гал унтраах робот худалдан авах талаар судлах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Налайх дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Хүслэнд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: