Дүүргийн шуурхай
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2019/01/08
08
1 сар

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

2019 оныг “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийт байгууллагууд зорилгын хүрээнд ажлаа төлөвлөх, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд, олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох чиглэлээр бүх шатанд анхаарч ажиллах /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

2018  онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламжийг хүлээн авах, нийслэлийн өмчид бүртгэн авах ажиллагаа, ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах /СТСХ, Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажлыг эртнээс хийхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

2018 оны цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл 1 дүгээр сарын 4-21-ны өдрүүдэд явагдана. Цэргийн штаб болон хороод бүртгэлд хамрагдах талаар уриалга гаргаж, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, зохион айгуулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Бичил уурхайн бүлэг осол гарч байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаа эрчимжүүлж, шаардлага хангахгүй уурхайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллах

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.