Бидний тухай
Танилцуулга
2019/03/01

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР

Чойжинсамбуугийн Раднаабазар 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

Ч.Раднаабазар нь 1978-1988 онд 34 дүгээр сургууль, 1988-1993 онд Соёлын коллежийн коллежийг Соёлын ажилтан мэргэжлээр, 1996-1997 онд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн институтийг Бизнесийн удирдлагын менежер, 1997-1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр,   1998-1999 онд Гадаад хэлний сургалтын “Футур” төвийн англи хэлний анхан ба дунд шатны дамжаа, 2002-2003 онд Их британы Вродфорд коллежийг хэл судлалаар, 2006-2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Поверакадели мэргэжил дээшлүүлэх курсыг, 2010-2011 онд Соёл урлагийн их сургуулийг Соёл, урлагийн эдийн засаг менежмент мэргэжлээр тус тус төгссөн.

1993-1996 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч,

1996-2000 онд Хан-уул дүүргийн Соёлын ордны захирал,

2000-2002 онд Английн Вродфорд хотын Согонг фермид Борлуулалтын менежер,

2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч,

2007-2010 онд Америкийн нэгдсэн улсын “TD” компаниийг Худалдааны менежер,

2010-2012 онд Монголын санхүүгийн группт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,

2010-2012 онд “СС Монголиа” компанид төсөл хариуцсан захирал,

2012 оноос Монголын Сео клубт зохицуулагч,          

2016 оноос Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.

Ч.Раднаабазар нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, Нийгмийн аюулаас хамгаалах Хүндэт жуух бичиг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүндэт жуух бичиг, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-аар тус тус шагнагдсан.

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.