Бидний тухай
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
2019/03/01
01
3 сар

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

(2017, 2018 онд хэрэгжүүлсэн ажил )

 

 2018 оны 11 дүгээр сарын 28                           

Заалт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хариуцах байгууллага

Хариуцах удирдлага

Үнэлгээний хувь

1

2

3

4

5

6

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ НАЛАЙХ

  • Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр:

1

1.1.1

Налайх хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

56,6

 “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 148 дүгээр тогтоолоор “Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк” ОНӨТҮГ-ыг байгуулж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газрыг олгосны дагуу 2014 оны 10 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын материалын үйлдвэрлэл, технологи, худалдаа, үйлчилгээний цогцолборыг дараах шатуудаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • I шат:120 га талбайд ҮТП байгуулах бэлтгэл ажлын үе шат /2014-2016/
  • II шат:120 га талбайд ҮТП-ийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын үе шат /2017-2020/
  • III шат:130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах /2020-2024/ он

“Пийс стийл групп”ХХК хоногт 91 тн хаягдал металл хайлуулж 72,7 тн, жилд 19200 тн цутгамал ширэм болон ган бүтээгдэхүүн ширэм болон ган цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрт цахилгаан индукцийн дунд чадлын 1,5 тн багтаамжтай 2 ширхэг, 3,5 тн багтаамжтай 2 ширхэг зуух, шингэн металл цутгах машин бусад дэд бүтцийн тоног төхөөрөмж суурилагдана. Хаягдал хайлах үйлдвэрлэл нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд:

  • Түүхий эд материалын талбай
  • Түүхий эд материалыг агуулж хадгалах бункерууд
  • Түүхий эд материалыг индукцийн зууханд ачаалах агрегат
  • Индукцийн зуух
  • Шингэн метал тосч авах агрегат
  • Шингэн метал цутгах машин
  • Шаар хаягдал агуулах талбай,хаягдлын цэг
  • Зуухнаас гадагшлах хаягдал хий цэвэрлэх агрегат, цэвэршүүлэх хий дамжуулах хоолой
  • Усан болон дулаан хангамжийн агрегат, дамжуулах хоолой ,ус зайлуулах, хадгалах агрегатууд
  • Цахилгаан хангамжийн станц
  • Тээврийн хэсэг, засвар механикийн хэсэг
  • Агуулах складууд
  • Ажилчдын ахуйн байр, хоолны газар , оффис

Одоогийн байдлаар үйлдвэрийн байр, ажилчдын байр, харуулын байр, усан сан, гүний худаг, цахилгааны агаарын шугам , 120 тн даац хэмжигч, 1,8 метр хүчтэй цахилгаан соронзон чак хийгдсэн. Түүхий эд цуглуулах чиглэлээр 2 газартай хамран ажиллах гэрээ байгуулж, ажлын явц 80%-тай байна. Одоогоор 750 квт цахилгааны техникийн нөхцлийг авсан. Нийт 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Авто замын байгууламжийн ажлыг “Арц суврага” ХХК, “Наранбулаг” ХХК, ”DYKB” ХХК-ууд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 8,827,500,000 төгрөгийг Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөс төсөвлөсөн, 2018 онд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж авто зам дагуух трассыг тогтоон бэлтгэл ажлыг хангаж байна.

2

1.1.1.1

Ноос, ноолуур, арьс, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, үндэсний үйлдвэрт тогтвортой нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжин, кластерыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин ажиллана.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

20

Япон улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Кингерфрэш”ХХК хонины өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэрийн байр, баримт бичиг боловсруулалтад зөвлөн туслаж, хамтран ажилласнаар үйл ажиллагаагаа эхлэн бүтээгдэхүүнээ Япон улсад экспортод гаргаж эхэлсэн. Захиалагчийн хүсэлтээр хүнс, эмнэлгийн зориулалтаар өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүнээ Европын улсад гаргахаар судалгааны ажлыг хийж, захиалагч талд үнэлэгдсэн. Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, кластерийг бүртгэлжүүлэхэд анхаарч “Налайхад үйлдвэрлэв, хамтдаа хөгжинө” хөтөлбөрт тусган ажиллаж байна.

3

1.1.1.2

Барилга байгууламжийн өөрийн өртгийг бууруулах, барилгын үйлдвэрлэлийн хугацааг богиносгох, жинг бууруулахад чиглэсэн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг хөгжүүлж, инновацийг нэвтрүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

56,6

Барилгын ханын дүүргэгч материал блок үйлдвэрлэгч “Nice castie”ХХК үйлдвэрлэлдээ хөгжүүлэлт хийж хөөсөн цутгамал блок үйлдвэрлэн, үйлдвэрийн барилга угсралтыг хийж туршиж байна. Хөөсөн цутгамал блокыг жин багасаж, дулаан барих чадвар нэмэгдсэн инновацийн бүтээгдэхүүн болгохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Гэрэлтдөл констракшн” ХХК болон зохион байгуулагдаж, 10 ажлын байр бий болгосон.

4

1.1.1.3

Налайхын нүүрсний орд газарт орчин үеийн өндөр техник, технологийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

20

Налайхын нүүрсний орд газрыг чөлөөлөх, дүүргийн хэрэгцээнд авч орчин үеийн өндөр технологийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор үүргээ биелүүлээгүй ашигт малтмалын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын 7 тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт, дүгнэлтийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн. Уурхайн орд газрыг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр 27 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа учир хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих боломжгүй байна.

5

1.1.1.4

Түгээмэл тархацтай уул уурхайн ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

66,6

        2017 онд нийт 5 удаагийн хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь салбар, Швейцарийн хөгжлийн агентлаг, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Уул уурхайн аврах алба болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 2017 оны 03-09 дүгээр сард “Монгол Улсад уул уурхайн бодлого хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь”, “Монгол Улсын уул уурхайн бодлогод хийгдсэн үнэлгээний тайлангийн тухай”, “Уул уурхайн засаглал дахь төрийн оролцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал” зэрэг сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан.

        Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхайн төсөлтэй хамтран нийт 5 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 100 гаруй уурхайчдыг хамруулсан. Үүнд:“Налайхын уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож буй иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах нь”, “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо”, “Ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд техникийн болон геологийн нөхөн сэргээлт хийх”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, уурхайн аюулгүй ажиллагаа” зэрэг сэдвээр зохион байгуулсан. Мөн Монгол улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг танилцуулж сурталчлан ажилласан.

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр:

6

 

1.2.1

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

         АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж байгаа “REACH” төсөл, “Дэлхийн зөн” ОУБ, Японы “Жайка”ОУБ, “Good neighbours”ОУБ, Монголын үндэсний бизнес инкубатор холбоодтой  хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтуудыг зохион байгуулсан.

“Нүүдэлчин сэрэхүй”, “Асыл мура”, “Аябикал” хоршоо, “Мөнхжүүлсэн ус”, “Каз карта”, “Алтан Тэрэлж” хоршоо зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

“Good neighbours” ОУБ-ын өрхийн амьжиргааг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд оёдол эсгүүрийн сургалт явуулахад шаардлагатай 3 төрлийн 5ширхэг шулуун оёдлын машиныг өгсөн.  

       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2017 онд нийт 55,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх болон буцалтгүй зээл тусламжийг 44 иргэнд, 2018 онд Ажлын байр дэмжих хөтөлбөр-33, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр-5, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр-25, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-40, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес дэмжих хөтөлбөр-16, Зохион байгуулалттай ажлын байр бий болгох-22, нийт 141 төсөлд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгосон.

7

1.2.2

Дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах борлуулалтын нэгдсэн төвийг байгуулж, "Хамтдаа хөгжинө" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

       “Налайхад үйлдвэрлэв”, “Хамтдаа хөгжинө” хөтөлбөрийг нэгтгэн боловсруулж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 34 дүгээр тогтоолоор батлуулсан. Тус хөтөлбөрийг Засаг даргын дэргэдэх байгууллагад хүргүүлж, хөтөлбөрийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

        Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд борлуулалтын нэгдсэн төв байгуулахаар судалгаа хийсэн. Тус судалгаагаар зай талбайн хүрэлцээ бага, зах зээлийн байршил муу, борлуулалтын цэг байгуулсан ч ашиг орлого олох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санхүүжүүлэн “Налайхад үйлдвэрлэв” борлуулалтын лангууг “Буян налайх” төвд  нээн ажиллуулсан боловч борлуулалтгүйн улмаас түр зогсоосон. “Дүнжингарав”, “Алтжин Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны захуудад дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулахаар судалгаа хийж, “Дүнжингарав” худалдааны төвд 9м2 павильон жилээр түрээслэх 9,7 сая төгрөгийн төслийг  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын  Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлээд байна.

8

1.2.3

Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, хороодод байгуулагдсан хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

20

Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг тогтвортой бизнес эрхлэгчээр Казак үндэсний хоол үйлдвэрлэгч “Каз карта”ХХК, үндэсний гар урлал, оёдлын “Асылмура” ХХК, өргөн хэрэглээний шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр хүрэн манжингийн цай, гүзээний чипс үйлдвэрлэгч “Хүрэн бүдүүн хайрхан”ХХК, “Урлахуйн хишиг”ХХК, бяслаг үйлдвэрлэгч “Тэрэлж чийз”ХХК, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр цэвэр усны “Блүголд”ХХК, “Мөнгөжүүлсэн-Ус”ХХК, элэгний нухаш үйлдвэрлэгч “Хушт тэх” ХХК-ийг тус тус шалгаруулж “Батламж” , мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Хороодод байгуулагдсан  5 хадгаламж зээлийн хоршоо нь  405  иргэн, аж ахуйн нэгжид 729850.0 төгрөгийн зээл олгож, 333 иргэн 2000385 төгрөгийн хадгаламж үүсгэсэн.

9

1.2.4

"Налайхад үйлдвэрлэв" хөтөлбөр хэрэгжүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх замаар “Налайхад үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагатай хамтран  сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулж, нийт 120 гаруй иргэнийг хамруулсан.

10

1.2.5

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бага, дунд оврын жишиг загвар бүхий үйлдвэр байгуулахыг дэмжинэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

        БНСУ-ын “Коспо консерциум”-ын “Жожень” геологийн судалгааны компанитай хамтран байгаль орчинд ээлтэй 200КВт-ын хүчин чадалтай Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцыг 3 дугаар хорооны 2.7 га талбайд байгуулахаар дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр уурхайн эдэлбэр газарт “Бичил сейсм”ХХК, Ашигт малтмал газрын тосны газартай хамтран 200 км газарт геофизик буюу чичирхийллийн судалгааг хийсэн.

НБМҮТП-д үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлсэн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж жижиг дунд үйлдвэрлэлийн бүс, ханын материал үйлдвэрлэлийн бүс, үйлдвэр үйлчилгээний бүс, ган хийц эдлэлийн үйлдвэрийн бүс, инженер хангамжийн бүс, тээвэр ложистикийн бүс, төмөр битон хийц эдлэлийн бүс, олон нийт үйлчилгээний бүс гэсэн үйлдвэрийн хэсгүүдтэй байх бөгөөд энд байгуулах үйлдвэрүүд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх, тухайн үйлдвэрийн 30 хувьд ногоон байгууламж байгуулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан. Нийт 40 үйлдвэр саналаа өгсөнөөс 15 үйлдвэр нь төслөө ирүүлсэн.

11

1.2.6

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин, гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор улс, нийслэлийн үзэсгэлэн худалдаанд оролцуулна.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

        2017 оны 02 дугаар сард зохион байгуулсан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд 15 аж ахуйн нэгж, 12 иргэнийг,

2017 оны 05 дугаар сард “Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан “Хамаг Монгол” үзэсгэлэн худалдаа, 2017 оны 06 дугаар сард Манжуурт зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос 3 улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж оролцох хүсэлтэй иргэдийг хамруулсан.

2017 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд Монгол үндэсний хувцсаар “Дэлхийн гангараа” монгол хувцасны урлан, арьсан гар урлалаар “Урлахуйн хишиг”ХХК, мах махан бүтээгдэхүүнээр “Каз карта”ХХК, хагас боловсруулан бүтээгдэхүүнээр Ө.Нансалмаа, брюкан өмдөөр баялаг бүтээгч Б.Эрдэнэжаргал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсоноос тусгай байрын шагналыг “Урлахуйн Хишиг”ХХК-ийн "Нүүдэлчин Сэрэхүй" брэнд бүтээл шалгарсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Худалдаа, үйлчилгээний удирдах зөвлөлтэй хамтран “Их хотын хямдрал” өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулж, 3 аж ахуйн нэгж, 7 иргэн, 6 төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдан борлуулсан.

 “Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдаа, “Хаврын гоёл” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа,“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа,“Бичиг хэргийн үзэсгэлэн худалдаа”, “Их хотын хямдрал” бизнес фестиваль, “Солонгосын хүнс” үзэсгэлэн худалдаа, Эрээн хотын үзэсгэлэн худалдаа,Мишээл экспо төвд зохион байгуулагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” 3 удаагийн үзэсгэлэн худалдаануудад дүүргийн нийт 91 ААН, үйлдвэр эрхлэгч иргэдийг оролцуулаад байна.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийг “Монгол” телевизээс зохион байгуулж буй  гарааны бизнес эхлүүлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцуулан, шаардлагатай материал, төслүүдийг бичихэд тусалж, хамтран ажилласан. Мөн тус компанийг Монгол, Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй холбож, үйлдвэрлэж буй хагас боловсруулан бүтээгдэхүүн болон төрөл бүрийн цайг Өвөр Монголын зах зээлд нийлүүлэхээр бүтээгдэхүүний дээж, танилцуулгыг явуулаад байна.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Хүнс, Хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хамтран 2018 оны 08 дугаар сард зохион байгуулсан ОХУ-ын Тюмень хотын хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч ААН, компаниудын бизнес уулзалтад дүүргийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 2 ААН-ийг оролцуулсан.

Мөн “Налайх ЖДҮДТөв” фэйсбүүк хуудаснаа гадаад дотоодод зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн яармаг, бизнес уулзалтын зар мэдээллийг тогтмол мэдээллэн сурталчилж байна.

12

1.2.7

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах, мэдээллийн болон бизнес инкубатор төвийг салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулна.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

35

2018 оны 11 дүгээр сарын байдлаар 401 иргэнд тоног төхөөрөмж болон төсөл бичих, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон хөнгөлөлттэй зээл, сургалтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 5 төрлийн 15 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 178 иргэнийг хамруулсан. Үүнд:

  1. “Бизнесээ эхэл- Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрт төсөл бичих аргачлалын сургалт – Ганцаарчилсан байдлаар 57 иргэнд сургалтыг явуулсан.
  2. Оёдол, эсгүүрийн 5 удаагийн сургалтад нийт 63 иргэнийг хамруулсан. Үүнд: Монгол, европ, ажлын хувцсыг эсгэж оёх технологийг эзэмшүүлсэн.
  3. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэгч нарын салбар холбооны үйл ажиллагааг дэмжин “Тогооч” мэргэжил эзэмшүүлэх сургалтын байрыг Тайваний сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд байгуулж сургалт явуулж эхлүүлсэн. 3 удаагийн сургалтад нийт 35 иргэнийг хамруулаад байна.
  4. Гар урлалын сургалт – Эсгий болон гоёл чимэглэлийн 2 удаагийн сургалтад нийт 17 иргэнийг хамруулсан.
  5. Захиалгат сургалт - Жижиг дунд бизнес эрхлэгч 16 иргэнд бизнесийн хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг явуулаад байна.
  6. 12 дугаар сард барилгын салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “ Барилгаас үүсэх хог хаягдал ба

түүнийг дахин ашиглах нь” сэдэвт 3 үе шаттай сургалтын эхний шатны сургалт зохин байгуулахаар бүртгэл явуулж байна.

Дүүргийн ЖДҮДТ-ийн 204 м.кв талбайд бойжигч хүлээн авах журмын дагуу инкубацийн үйлчилгээний авч байгаа 7 үйлдвэр эрхлэгчтэй гэрээ байгуулж, 23 ажилтан ажлын байраар хангагдан үйл ажиллагаа явуулж, 11 дүгээр сарын байдлаар түрээсийн орлого 5,474,830 төгрөгийг төвлөрүүлээд байна. Инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, үйлдвэрлэл эрхлэгчдийг нийслэл, дүүрэг болон төвөөс зохион байгуулж байгаа арга хэмжээ, чадваржуулах сургалт, үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөр болон бусад үйл ажиллагаанд хамруулан оролцуулж байна.

Төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын тогооч нарын мэргэжлийн ур чадварыг сорих, хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогооч нарын анхдугаар уулзалт, зөвлөгөөн, ур чадварын тэмцээн”-ийг 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж,  уулзалт, зөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 22 иргэн оролцсон. "Шилдэг тогооч" шалгаруулах ур чадварын тэмцээнд нийт 10 тогооч оролцож мэдлэг, ур чадвараа сорьсон.

13

1.2.8

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах зорилгоор орон нутгийн мэргэшсэн уурхайчдын мэдлэг чадвар, туршлагад тулгуурласан Налайхын бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийг хорших болон нөхөрлөл үүсгэн ажиллуулах бодлого баримтална.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

100

        “Сүмбэр худаг”ХХК-ийн талбайд ажиллаж байгаа нөхөрлөлийн 30 ам, цооногийн уурхайчдын төлөөлөл 132 хүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулсан. Уурхайд хувиараа нүүрс олборлогч иргэдтэй нөхөрлөлийн гэрээ байгуулах, хувиараа нүүрс олборлогчдын судалгаа гаргах ажлыг хийж, Монгол Улсын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг дүүрэгтээ хэрэгжүүлэн “Сүмбэр худаг”ХХК-ийн ашиглалтын тусгай талбайд 2017 онд 6 нөхөрлөл, 2018 онд 7 нөхөрлөлтэй Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхөрлөлийн гэрээ байгуулж, жилд 600 гаруй ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажилласан.  

”Good neighbours” ОУБ-тай хамтран тоосгоны үйлдвэрүүд болон бичил уурхайд ажилладаг 90 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан.

  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр:

14

1.3.1

Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

20

        Малын сүүг боловсруулан Голланд үндэсний бяслаг үйлдвэрлэгч “Тэрэлж чийз” брэндийг, хүрэн манжингийн цай үйлдвэрлэгч “Хүрэн бүдүүн хайрхан”ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин, олон улсын үзэсгэлэнд оролцож нийслэлийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан. “Хүрэн бүдүүн хайрхан”ХХК “Оточ хүрэн” хүрэн манжинтай цай бүтээгдэхүүнд “ЭКАСЛАБ” Мал эмнэлэг ариун цэврийн хяналтын лабораторын шинжилгээнд хамруулсан. Зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6309:2012 шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ХХААХҮЯ, НҮИГ-т танилцуулж, дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үеэр худалдан авалт хийж, дэмжин ажиллаж байна.

15

1.3.2

Эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн мал үржүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн санаачилга, түүнчлэн гахай, шувуу, зөгий үржүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг байгуулахад дэмжиж ажиллана.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

50

            Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран “Малчдын хөдөлмөрийг дэмжих” хөтөлбөрт 21 иргэн, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай  хамтран зөгий үржүүлэх сургалтад 5 иргэнийг хамруулж, туршлага судлах ажлыг зохион байгуулсан.

            Нийслэлийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх журмыг эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг 12 иргэнд танилцуулж, туршлага судлах ажлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 12 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

“Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” 3 удаагийн үзэсгэлэн худалдаанд дүүргийн нийт 91 ААН, үйлдвэр эрхлэгч иргэн оролцсоноос мах махан бүтээгдэхүүнээр 3 ААН оролцсон.

Мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 15, төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээ борлуулагч 15 иргэн, аж ахуйн нэгжид  худалдааны стандарт танилцуулан арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

16

1.3.3

Малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулахад анхаарч, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллана.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

100

Нийслэлийн Засаг даргын “Мал амьтны гоц халдварт болон халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай 2017 оны А/143 дугаар захирамжийг хэрэгжүүлж  хороодын Засаг дарга нарт гаднаас ирж буй малтай өрхийн малыг бүртгэлжүүлэх, малаа вакцинд хамруулсан эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг 3 мал эмнэлэг үржлийн албатай хамтран зохион байгуулсан.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 1700ш, Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 750 ширхэг, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 1000 ширхэг, Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 800 ширхэгийг тус тус хэвлүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Дүүргийн Засаг дарга, 7 хорооны Засаг дарга, Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ эрхлэгч 3 алба нь 2018 онд малын гоц халдварт өвчин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, 2018 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Дүүргийн Засаг даргын А/193 дугаар захирамжаар 7 дугаар хорооны Өвөр шандын хэсэгт “Гомбо хайрхан”ХХК-ийн хашаанд амьд мал, өвс, тэжээл худалдаалах түр цэгийг байгуулж, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тогтмол хяналт тавин ажиллаж байна. Дээрх ажлуудын үр дүнд 2018 онд дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчин гараагүй байна.

7 хорооны Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гарган ажиллах талаар дүүргийн Засаг даргын орлогчийн үүрэг даалгавар хүргүүлж, малчдад мэдээлэл хүргэх, өвс тэжээл, дулаан хувцас, малын хашаа хороогоо ариутгах ажлуудыг хийхэд арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн нөөцийн санд 5000 боодол өвс, 10 тн хорголжин тэжээл нөөцөлсөн.

Малын гаралтай  бүтээгдэхүүн борлуулалтыг  дэмжих зорилгоор  4 ААН-д хүнсний эрүүл ахуй, мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаар  зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

17

1.3.4

Мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлэх мах боловсруулах үйлдвэрийг малын захын хамт байгуулах асуудлыг судална.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

20

Хонь, үхрийн махыг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулах, тэжээллэг чанар/илчлэг, уураг, тослог, нүүрс ус, натри/-ын агуулга бүхий шим тэжээлт хүнсэнд шууд хэрэглэх бүтээгдэхүүнийг Рифөн ХХК, “Эрүүл Монгол мах-Эко”ХХК үйлдвэрлэж ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт гаргаж эхэлсэн.

Дүүргийн Засаг даргын А/193 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 7 дугаар хорооны “Гомбо хайрхан” ХХК-ийн хашаанд мал, өвс, тэжээл худалдаалах түр цэгийн болон  4 ААН-ийн мал худалдаалах, нядлах үйл ажиллагаанд  4 удаа хяналт тавьж ажилласан.

18

1.3.5

Хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулж, өрхийн тариаланг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

35

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 8/01 дүгээр тогтоолоор батлагдсан дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалтаар 200,0 га газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан.  Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгуулагатай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр 1, малжуулах төсөлд хамрагдах анхан шатны мэдээлэл олгох 1, малын тэжээл тарих төсөл бичих аргачлалаар 1, нийт 3 удаагийн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 150 иргэнийг хамруулсан.

2018 оны 10  дугаар сарын 02-ны өдөр “Алтан намар” ургацын баярыг тэмдэглэх, бүх нийтээр мод  тарих өдрийг  “Цэцэрлэгжүүлэлтийн алба”ОНӨААТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 7 хорооны ажлын алба, СӨБ-ын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.  Арга хэмжээнд 160 гаруй иргэн, 18 байгууллага, аж ахуйн нэгж  оролцож, 3.0 сая төгрөгийн  төмс, хүнсний ногооны борлуулалт  хийсэн. Энэ онд нийт 18.94 га талбайгаас 110 тн төмс, хүнсний ногоо  хураан авсан.

Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр анхан шатны мэдээлэл өгөх сургалтад 160 гаруй иргэнийг хамруулсан.

19

1.3.6

Төмс, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ ургуулах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгоно.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

100

“Монгол ногоо” төслийн хүрээнд хүнсний ногоо тариалах сонирхолтой 68 иргэнд Нийслэлийн хүнс Хөдөө аж ахуйн газартай хамтарсан сургалтыг 12 удаа, практик сургалтыг 10 удаа зохион байгуулсан.

         2017 онд Швейцари улсын хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 2 жишиг гудамж бий болгон 17 ширхэг хүлэмж байгуулсан.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон Швейцарийн хөгжлийн агентлагын хөрөнгө оруулалтаар 2 гүний худаг, 5 ширхэг зоорь, 45 ширхэг усалгааны шланк зэргийг хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.  

        Төсөлд хамрагдсан иргэд 8.3 тонн төмс, хүнсний ногоо хураан авсан бөгөөд төмс, хүнсний ногоо худалдан борлуулах цэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан.    

2017 онд “Монгол ногоо” төсөлтэй хамтран “Эко-Цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж, туршилт танин мэдэхүйн талбай болон хүлэмжинд 3 цэцэрлэг нарийн ногоо болон төмс, хүнсний ногоо тариалж нийт 548,9 кг ургац хураан авсан. Цэцэрлэгүүд эдэлбэр газрын 60%-ийг бүрэн зүлэгжүүлж цэцгийн мандалд 800 гаруй нэг наст цэцэг тарьсан.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж 100 иргэнийг хамруулсан.

 “Монгол ногоо” төслийн багтай хамтран төмс, хүнсний ногоо тарих хүсэлтэй 10 иргэнийг 1 өдрийн сургалтад, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 5 иргэнийг 3 өдрийн сургалтад тус тус хамруулж, 50  иргэнд мэргэжлийн зөвлөгөө өгүүлсэн.

Намрын үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд 160 гаруй иргэн, 12 байгууллага, аж ахуйн нэгж  хамрагдаж, “Ногоон харш” ХХК өөрсдийн үрсэлгээний гацуур, шар хуайс, бор голт, шинэс, чацаргана, үхрийн нүд зэрэг мод бут, сөөгтэй оролцож 80 иргэнд зөвлөгөө өгч, 1600 мод бут сөөг худалдаалж 2.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн 870.0 мянган төгрөгийн үнэтэй 10 төрлийн 55 кг хүнсний ногооны үрийг 7 хорооны 168 иргэн, 8 байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж, ногоо тарих анхан шатны сургалтад 60, хүнсний ногоо даршлах, нөөшлөх сургалтад 20 иргэнийг хамруулсан.

Өөрийн эзэмшлийн хашаандаа тарьсан төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулах хүсэлтэй 8 иргэнд гарал үүслийн гэрчилгээ бичиж, тамгатай болгох ажлыг зохион байгуулсан.

20

1.3.7

Өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

66,6

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан  өвлийн хүлэмжийн төсөл хэрэгжүүлэгч “Geres“  байгаль орчин, эв нэгдлийн бүлгэмд газар тариалангийн чиглэлийн судалгаа, мэдээллийг гарган өгч, зорилтот бүлгийн 6 өрх, 7 дугаар хорооны Өвөршандын 15 дугаар  гудамжны өрхүүд, “Монгол ногоо” төслийн нэг цэгийн үйлчилгээний төвтэй  танилцуулах ажлыг зохион байгуулсан.

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээнд дүүргийн 7 хорооны нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны 41 иргэнийг хамруулан 3 га талбайд 6 тонн төмс, 0,4 га газарт нарийн ногоо(байцааны үрсэлгээ 2500 ширхэг, луувангийн үр 2 кг, шар манжингийн үр 2 кг, хүрэн манжингийн үр 2 кг), 114 м2 талбай бүхий 3 хүлэмжинд 550 ширхэг өргөст хэмх, 550 ширхэг улаан лооль, 150 ширхэг амтат чинжүүний үрсэлгээ тариалж, хүнсний ногоо тариалах, арчлах, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх арга ажиллагаанд сургаж байна. Цаашид тус арга хэмжээнд хамрагдсан иргэдийг өвлийн хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамруулахыг зорьж байна.

“Geres“ төрийн бус байгууллагатай хамтран хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй 60 иргэнийг Хөдөө аж ахуйн их сургуулийн агротехникийн сургалтанд хамруулсан.

Япон улсын газар тариалан эрхэлдэг 2 иргэнийг “Монгол ногоо” төслийн хүнсний ногоо худалдан борлуулах үйлчилгээний төв, газар тариалан эрхэлдэг 1, 3 дугаар хорооны 2 өрхийн үйл ажиллагаатай танилцуулсан.

  • Аялал жуулчлалн төв болгон хөгжүүлэх чиглэлээр:

21

1.4.1

Аялал жуулчлал, эдийн засгийн гол төв болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг судалж хэрэгжүүлнэ.

ЗДТГ-ын ТНҮХ

П.Нарантуяа

85

       Дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвлийн аялал жуулчлалын чиглэлэ

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.