Бидний тухай
Налайх дүүргийн хэтийн төлөвлөгөө
2019/03/04
04
3 сар

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр ложистик, технологи нутагшуулах парк, боловсруулах үйлдвэрлэлд тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлсон.  

Дүүргийн эрчимтэй хөгжлийг дагаад Налайхыг зорих иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа бөгөөд 2030 он гэхэд хүн амын тоо 65 мянгад хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо бий.

Давуу тал, ашигтай байрлал, эдийн засаг нийгмийн таатай нөхцөл, эрхэм зорилгодоо тулгуурлан барилгын материал, үйлдвэр технологийн парк, барилгын материалын бөөний төв, тээвэр ложистикын төв  зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна.  

Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк нь 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болгож, улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болох юм.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.