Цаг үеийн мэдээ
"УРАН ХӨДӨЛГӨӨНТ" ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019/04/15
15
4 сар

Налайх дүүргийн ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн урлагийн зааланд ЗДТГазар, БТСХороо, ГБХЗХХэлтэс хамтран зохион байгууллаа. 
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, НБТСХорооны хэлтсийн дарга А.Болдмаа болон бусад албаны зочид оролцлоо.
Тэмцээнд дүүргийн 8 цэцэрлэгийн 240 хүүхэд, 5 сургуулийн 9 багийн 222 хүүхэд, нийт 462 хүүхэд хамрагдлаа. 
Тэмцээндээ амжилттай оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бяцхан хүүхэд багачууд болон багш нар, эцэг эхчүүддээ баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

 
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.